Түүхэн замнал

Анх БНМАУ ба ЗХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  тус аймгийн уур амьсгал, ус зүй, цаг агаарын байдлыг шинжлэн судлах зорилгоор 1940 оны 1-р сарын 1-нд Арвайхээр суманд  Ус цаг уурын станц 3 ажилтантай байгуулагдснаар манай албаны тулгын чулуу тавигдаж, эдүгээ хөгжлийн 70 гаруй жилийг ардаа орхижээ. Зөвлөлтийн мэргэжилтэн Кодушки, тухайн үед цаг уурын ажилагчийн курс төгссөн Ч.Шагдар, н.Лувсан нар анх байгуулж, хоногийн 3 удаагийн ажиглалтаар үйл ажиллагаа эхэлснээс хойш байгаль, нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдаж ус цаг уур орчны шинжилгээний ажлын үр дүн, горимын болон шуурхай мэдээллийг ашиглах эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр 1956-1975 онуудад бүх сумдад цаг агаарын өртөө, харуул, 1967-2006 онд ус судлалын 5 харуул, 1975 онд агаар мандлын дээд үе давхрагыг судлах станц, 1976-оноос ХАА-н харуул, 1981 онд Байгаль орчныг хянах харуул, 2008онд Урьдчилан мэдээлэх товчоо, Холбооны зангилгаа, 1991 онд Ус судлалын салбар, 1995 онд Хархорин суманд Агро цаг уурын өртөө, 2008 онд Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици байгуулагдсан.

Тус албаны харьяа дээрх салбар нэгжүүд аймгийн агаарын болон газрын гадарга орчмын уур амьсгалын горимыг судалж, нөөцийг тогтоох томоохон голуудын горимын өөрчлөлт, байгаль орчны бохирдлыг судлах, цаг агаарын төрөл бүрийн урьчилсан болон, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл зөвлөмжийг  хэрэглэгчдэд хүргэж үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн хадлан бэлчээрийн болон таримал ургамлуудын судалгааг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан судлах, агро уур амьсгалын нөхцлүүдийг тодорхойлохын зэрэгцээ олон жилийн материалаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Аймгийн байгаль орчин нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад байгаль орчин, цаг уурын хүчин зүйлийн нөлөөллийг тогтоон тооцоход бидний ажлын эрхэм зорилго оршино. 2009 онд бүтцийн өөрчлөлтөөр хийж, Захиргаа аж ахуйн, Технологийн, Мэдээлэл үйлчилгээ гэсэн 3 хэлтэстэй, Цаг уурын болон Агро цаг уурын 8 өртөө, Цаг уурын-11, ус судлалын 5 харуултай үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2013 онд орчны шинжилгээний ажлууд цаг уурын хөтөлбөрт түлхүү орж ирснээр Захиргаа аж ахуйн хэсэг, Цаг уурын хэлтэс, Ус, Орчны шинжилгээний хэлтэс гэсэн гурван хэлтэс, хэсгийн зохион байгуулалтанд орж эдүгээ 85 ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

УС ЦАГ УУРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

н.Мягмар  1964-1965

н.Жанчив  1965-1966

н.Дорж      1966-1967

darga nar

history

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>