ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН “ОНГИ-АРВАЙХЭЭР УС СУДЛАЛЫН ХАРУУЛЫН АЖИГЛАГЧ”-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ЗАР

2020.06.12 Арвайхээр хот
Өвөрхангай аймгийн УЦУОШТөвийн “Онги-Арвайхээр ус судлалын харуулын ажиглагч” –ийн ажлын байрны нээлттэй зарыг нийтэд хүргэж байна.
Зарлагдаж буй орон тоо нь хүйтэн, чийглэг нөхцөлд ажиллах бөгөөд, шаардлагатай үед байгаль цаг агаарын хүнд болон орчны бохирдол ихэссэн нөхцөлд ажиллах тул тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэшил, туршлагын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн хүний хүсэлтийг хүлээн авч, бүртгэнэ.
1. Боловсролын шаардлага:
– Бүрэн дунд болон бакалаврын боловсролтой.
2. Мэргэшил:
– Байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
3. Ур чадвар:
– Компьютерийг хэрэглэгчийн түвшинд эзэмшсэн байх.
– Багаар ажиллах чадвартай байх
– Мэдлэг чадвар эзэмших, сурах чадвартай байх
– Хувийн зохион байгуулалт сайтай
– Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих

Шалгаруулалтад орох иргэдийн мартериалыг Өвөрхангай аймгийн УЦУОШТөвийн хүний нөөцийн мэргэжилтэн 2020 оны 06 сарын 15-18-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна.
Шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүтргүүлнэ. Үүнд:
~ Төрийн албан хаагчийн анкет
~ Иргэний үнэмлэх
~ Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
~ Өргөдөл
Нээлттэй ажлын байрны зартай холбоотой асуудлаар УЦУОШТөвийн 7032-2472 утсаар хандан лавлагаа авч болно.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОШТӨВ