2017 оны 03-р сарын 20-ноос эхлэн 24-ныг хүртэл Өвөрхангай аймгийн нийт нутгийн хамарсан цаг агаарын үзэгдлийн мэдээлэл

2017 оны  03-р сарын 22-24-нд  Өвөрхангай аймгийн  нийт нутгаар цас орж, салхины хурд  14-16м/с  хүрч цасан шуурга шуурч, Богд,Баруунбаян-Улаан,Гучин-Ус,Уянга, Бат-Өлзий, Хархорин  сумдын нутгаар 12-27мм/Богд-27мм/,бусад нутгаар 2-10мм тунадас унаж,нутгийн хойд хэсгээр 15-25см,хунгар газраа 40-60см,бусад нутгаар 25-40см, хунгар газраа 60-100см, ялангуяа Богд, Баруунбаян-Улаан,Гучин-Ус сумдын нутгаар хунгар газраа 100-120см хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл ихэнх нутгаар 38-62 цаг  үргэлжиллээ.

Цаг агаарын ийм гамшигт  үзэгдэл 2008 оны 03-р сарын 27-28,2010 оны 04-р сарын 18-21-нд ажиглагдаж байсан.

  1. Богд өртөөнд орсон цасны зураг

2. Арвайхээр өртөөнд орсон цасны зураг

3. Баруунбаян-Улаан өртөөнд орсон цасны зураг

Leave a Reply