Аймгийн Засаг даргын 113, 164 дүгээр захирамжуудыг хэрэгжүүлэх, албан хаагчдын хөдөлгөөний идэвхийг дэмжих, нийтийн биеийн тамрыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Төрийн жинхэнэ албан хаагчдын дунд спортын 4 төрөл т тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн 11-р сарын 19-20-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд энэ удаагийн спорт тэмцээнд 12 байгууллага оролцож,4 төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.
Спортын тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын ХШҮМХэлтсийн дарга Н.Оюунтуяа, Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн нар оролцлоо.