“Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг боллоо

Untitled

Цаг уур орчны шинжилгээний газар 2016 оны 11 сарын 8-9 нд Зүүн Азийн өвлийн улирлын төлвийн олон улсын хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэ олон улсын хэлэлцүүлэгт нийт 40 орчим цаг агаарын удаан хугацааны прогноз, уур амьсгал судлаачид, урьдчилан мэдээлэгчид, холбогдох мэргэжилтэнгүүд оролцсоноос Хятадын цаг уурын газраас 5, Солонгосын цаг уурын газраас 5, Японы цаг уурын газраас 2,Солонгосын шинжлэх ухаан, технологийн ПОХАН-ий их сургуулиас 1, Пусаны их сургуулиас 1 докторын оюутан, Дархан ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи Бизнессийн сургуулиас 2 судлаач оролцлоо. Уг хэлэлцүүлэгт өнгөрсөн зуны зүүн Азийн цаг агаар, уур амьсгалын тойм, ирэх өвлийн цаг агаар уур амьсгалд нөлөөлж болох гол хүчин зүйлүүдийн одоогийн байдал, ирэх өвлийн хандлага, эцэст нь улс орон бүр ирэх өвлийн төлвөө танилцуулж бүсийн хэмжээний нэгдсэн төлвөө гаргасан.

Хэлэлцүүлгийн дүнгээс үзэхэд өнгөрсөн зун Зүүн Азийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ба ялангуяа 8- р сар хамгийн дулаан байсан нь Солонгос улсад 1946 оноос хойших хамгийн дулаан 8-р сар байсан байна. Үүнээс үүдээд Солонгост энэ зун олон жилийн дунджаас хуурай болсон хэдий ч Солонгост төдийгүй бүс нутгийн хэмжээнд энэ тэндгүй үерийн гамшигт үзэгдлүүд ажиглагдаж, нийгэм эдийн засагт хохирол учруулсаар байсан. Тухайлбал Японы хойд хэсэг ойрын жилд ажиглагдаагүй их бороо орсон байна. Үүнд энэ зуны Ландроск тайфуны нөлөө их байсан. Учир нь Номхон далай дээр үүссэн тайфун гол төлөв Японы өмнөд болон дунд хэсгээр дайрдаг байсан бол Ландроск тайфун Японы хойд хэсгийг дайрсан нь маш ховор үзэгдэл болсон төдийгүй энэ тайфун эрч хүч нь буурч тропикийн циклон хэлбэрээр Владивосток орчим өөр эх газар дээр гар чирж, манай нутгийн зүүн хэсэгт тулжирч дүүрсэн нь цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаж эхэлснээс хойш ажиглагдаж буй анхны үзэгдэл болсон. Энэ тайфуны нөлөөгөөр далайн чийглэг агаар  зөөгдөж ирэн бүс нутгийн агаар мандлын процессд нөлөөлснөөр 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр гантай байсан манай нутгийн зүүн хэсгээр 10 орчим хоног бороо орсноосГанга нуур эргэн сэргэсэн.

Зүүн Азийн өвлийн улирлын цаг агаар,уур амьсгалд шууд болон дам голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь Номхон далайд экваторийн зүүн хэсгийн далайн гадаргын температур буюу ЕНСО-гийн үзэгдэл байдаг. ЕНСО нь одоогоор сулхан Ла-нина хэлбэртэй байгаа бол энэ байдал энэ хавар хүртэл үргэлжлэх төлөвтэй. Энэ үед Ел-ниногийн жилтэй харьцуулахад зүүн Азид харьцангуй хуйтэн өвөл болдог байна. Гэхдээ энэ нь шууд зүүн Азид хүйтэн өвөл болно гэсэн уг биш бус нутгийн цаг агаар уур амьсгал бүрдэхэд өөр бусад маш олон хучин зүйлүүд, Арктикийн мөсний хайлалт, 10-р сарын эх газар дээр цасан бүрхүүлийн тархац, арктикийн хэлбэлзэл, хориг процессууд гэх хучин зүйлүүд нөлөөлдөг. Энэ бүхний үндсэн дээр бүс нутгийн хувьд энэ өвөл Монголын нутгийн зүүн хагас, Хятадын хойд хэсгээр дунджаас хүйтэн, Хятадын баруун өмнөд, Японы хойд хэсгээр дунджаас дулаан буюу норм, бусад нутгаар нормын орчим, хур тунадас Монгол болон Хятадын зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, өмнөд Солонгос болон зүүн өмнөд Хятадын нутгаар дунджаас бага, бусад нутгаар нормын орчим байхаар урьдчилсан төлөв гарлаа.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>