Уянга сумын Ус судлалын харуулын ажиглагч ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ус судлалын харуулын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг хөтөлбөр, технологийн дагуу чанартай гүйцэтгэх, шуурхай болон горимын мэдээллээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд үйлчлэх, хэмжлийн багаж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

– Ус судлалын ажиглагч,  Цаг уурын мэргэжилтэй дээд болон  түүнээс дээш боловсролтой

– Ус судлалын чиглэлээр мэргэшсэн байх

–  Усны горимын ажиглалтыг технологийн дагуу хийж, материал боловсруулах мэдлэгтэй байх

–  Шинжилгээний багаж, төхөөрөмж хэрэгсэлд үзлэг тохиргоо үйлчилгээ хийх чадвартай байх

–  Компьютерийг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх.

–  Багаар ажиллах чадвартай байх

–  Мэдлэг чадвар эзэмшүүлэх, дагалдуулан сургах чадвартай байх

–   Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

–  Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих чадвартай байх

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

–       Усанд сэлэх, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл  эзэмших чадвартай

–        Моторт ба сэлүүрт завь жолоодох дадлагатай

Нэмэлт мэдээлэл:

Дээрх шаардлагад нийцсэн ажил горилогч анкетаа доорх мэйл хаягаар явуулах буюу өөрийн биеэр ирж уулзан илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Салбар:                               Онги-Уянга ус судлалын салбар

Холбоо барих:

Хаяг:                                    Өвөрхангай аймгийн УЦУОШАлба

Утас:                                   96110369

Э-шуудан:                         tumee_5662@yahoo.com

Байгууллага:                   Өвөрхангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>