ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР БОЛОН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА, ОНГИ ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

Өвөрхангай аймгийн нийт усны нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усны нөөцийн ашиглалт, тэдгээрээс байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах, усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ-тай хамтран ажиллахаар Онги-Таац голын сав газрын захиргааны дарга Д.Рэгзэн, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Б.Оюунчимэг нар энэхүү санамж бичгийг үзэглэлээ. Энэхүү санамж бичиг усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад талуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулахад оршиж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд сав газарт хамрагдах сумдад усны тоо бүртгэл болон ус бохирдуулагчийн тооллогыг жил бүр аймаг, орон нутгийн түвшинд хамтран зохион байгуулж, улсын мэдээллийн санд оруулах, жил бүрийн төсөвт усны нөөц, рашаан ашигласны орлогын 35 хувийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгаж, ус ашиглалтыг сайжруулах, жил бүр хоёроос доошгүй бүлгийн эхийг хашиж, орчныг тохижуулах ажлыг зохион байгуулах. эрүүл ахуйн бүсийг шинээр тогтоож, эх ундаргыг хашиж хамгаалах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг хамтран хийхээр төлөвлөжээ.

Дахин шалгана уу!

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Авто машингүй өдөр” үйл ажиллагаа

Өвөрхангай аймгийн БОАЖГазар, ОТГСГЗахиргаа, Цагдаагийн газар хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Авто машингүй өдөр” ...

Leave a Reply