Хамтын ажиллагаа

“Хөдөлмөрийн хууль, захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2016 оны 12 сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн УЦУОШГазрын ажилтан албан хаагчдад  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс (GIZ)  хэрэгжүүлж буй төслийн сургалт хийлээ. Энэхүү төслийн сургалтыг хуульч О.Алтангэрэл болон өмгөөлөгч  С.Баянмөнх нар удирдан “ Захиргааны ерөнхий хууль болон төрийн албаны  хууль”-ийн талаарх мэдээлэл хийсэн байна  

Дэлгэрэнгүй

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ӨВӨЛЖИЛТИЙН ТӨЛӨВ, ЭРСДЭЛИЙН БАЙДАЛ

   / 2015 oны 11 дүгээр сарын 20 ны байдлаар / Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг.Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд нийтдээ 15 үзүүлэлт сонгож авсан бөгөөд өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын ...

Дэлгэрэнгүй

Зудын эрсдэлийн мэдээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргаж байна. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, ...

Дэлгэрэнгүй

“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Авто машингүй өдөр” үйл ажиллагаа

Өвөрхангай аймгийн БОАЖГазар, ОТГСГЗахиргаа, Цагдаагийн газар хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Авто машингүй өдөр” үйл ажиллагааг 2016 оны 06 сарын 04-ны өдөр зохион байгуулж байна. Аймгийн Цагдаагийн газрын ХАБХТасгийн хамт олон болон Өвөрхангай аймгийн ХБХэлтэсийн хамт олон,  УЦУОШАлбаны хамт олон, ГХБХБГазрын хамт олон  эртлэн босч ирсэн бүх хүмүүст баярлалаа.

Дэлгэрэнгүй

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР БОЛОН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА, ОНГИ ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

  Өвөрхангай аймгийн нийт усны нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усны нөөцийн ашиглалт, тэдгээрээс байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах, усны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ-тай хамтран ажиллахаар Онги-Таац голын сав газрын захиргааны дарга Д.Рэгзэн, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, ...

Дэлгэрэнгүй

Хамтран ажиллах гэрээ

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Газрын харилцаа, геодези, зурагзүйн газартай хамтран ажиллах гэрээг 2015 оны 03-р сарын 19-нд байгуулсан.  Хамтын ажиллагаа нь УЦУОШ-ний өртөө. харуулын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, солбицолжуулах, харуул. өртөөний реперийн үнэмлэхүй өндрийг тогтоох, GNSS (Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах) байнгын ажиллагаатай станцын сүлжээ байгуулах, ...

Дэлгэрэнгүй