Tuesday , December 12 2017
Онцлох мэдээ

Түүхэн замнал

Увс аймагт Ус цаг уурын байгууллагын эх суурь 1936 оны 12 сарын 25-нд тавигдсан. Цаг уурын Улаангом станц нь анх ЗХУ-ын тусламжтайгаар 4 ажиглагчтай цаг уурын шинжилгээний ажиглалтыг эхлүүлж байсан бол эдүгээ Ус Цаг Уур,Орчны Шинжилгээний Төв болон өргөжин төвдөө Урьдчилан мэдээлэх Уур амьсгал боловсруулалт Ус судлал Байгаль орчны шинжилгээний лаборатори Хөдөө аж ахуйн цаг уур Аэрологи Холбоо мэдээлэл зэрэг салбаруудтай Орон нутагт Цаг уурын 7 өртөө ХААЦУ-ын 10 харуул Ус судлалын 7 харуул БОШ-ний 1 харуултай Ус судлалын Улаангом өртөө: 1960 онд Баруунтуруун голд Ус зүйн харуул байгуулагдан 2 хугацааны усны түвшингийн судалгаа хийж эхэлсэн.Одоо 5 гол, 2 нууранд ус, мөсний горимын шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байна. Урьдчилан мэдээлэх товчоо: 1979 онд байгуулагдсан. Цаг уурын нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс дамжуулж буй бүхий л төрлийн мэдээллийг хүлээн авч боловсруулах, орон нутгийн ард иргэд, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад богино болон урт хугацааны мэдээ мэдээллээр хангахаас гадна иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэн ажиллаж байна Аэрологийн станц: 1967 онд шаар хөөргөж эхэлсэн. 1970 онд аэрологийн станц болон өргөжиж 2000 он хүртэл ЗХУ-ын Метеорит радиолокатороор ажиллаж МРЗ, Марз 2-1, Марз 2-2 зонд хөөргөж байсан. 2002 оноос Финланд улсын Дижикора – III MW-21 бүрэн автомат системийг ашиглан RS-80-15G зонд хөөргөж байна. 1972 оны 12-р сард Улаангом Аэрологийн станцын инженерээр ажиллаж байсан Ж.Цэрэндэлэг Антрактид тивийг судлах олон улсын хайгуул шинжилгээний багд оролцсон. / анхны монгол хүн./ Байгаль орчны шинжилгээний лаборатори: 1980 онд агаарын тоосжилтыг хэмжиж байгаад 1987 оноос агаар дахь NO2 , SO2 -ийн шинжилгээ хийж эхэлсэн.Улмаар 1990 онд БОШЛ болон өргөжиж, агаар, ус, хөрсний бохирдолд хяналт тавин ажиллаж байна. Цацрагийн түвшиний ажиглалтыг ДП-5А багажаар хэмжиж байгаад 2003 оноос эхлэн Финлъянд улсын Rados үйлдвэрийн DOS-110 багажаар Хар-Ус, Улаангом өртөөдөд цацрагийн түвшинг хэмжиж байна. Холбоо мэдээллийн салбар нь 1979 онд УМТ-ны дэргэд Холбоо зангилгаа нэртэйгээр байгуулагдсан. 1996 оноос компьютерийн сүлжээ ажиглан мэдээлэл дамжуулж эхэлсэн ба одоо сансарын VISAT, intrenet ашиглан бүхий л мэдээллийг авч ашиглаж байна. Хөдөө аж ахуйн салбар: 1978 онд байгуулагдсан. Одоо орон нутагт цаг уурын 6 өртөө, 11 харуулд бэлчээрийн ургамал, таримал ургамлын болон , бэлчээрийн хортон шавж, мэрэгчдийн үзэгдэл зүйн ажиглалт судалгаа, бэлчээрийн ургац, даац, багтаамж, хөрсний чийгшлийн гэх мэт Ажиглалт судалгааг тусгай хөтөлбөрөөр хийж байна. 2002 оноос автомат боловсруулалтанд шилжсэн. Уур амьсгал боловсруулалтын салбар: 1998 онд бий болсон. 10 харуул, 7 өртөөний ажиглалтын мэдээнд уур амьсгалын горимын шалгалтыг хийж мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. 1999 оноос METEO программ ашиглан автомат боловсруулалтанд шилжсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>