Онцлох мэдээ

Leave a Reply

Гурвантэс станцын танилцуулга

tes zurag

Гурвантэс сумын Гурвантэс өртөө нь анх 1961 оны 6-р сард ХАА-ын цаг уурын харуул нэртэй байгуулагдан Дамдинсүрэн, Д. Буд, З. Долгоржав, Норжин нар ажиллаж байсан. ХАА-ын цаг уурын харуул нь хоногт 3 удаа үндсэн ажиглалт хийж тайлан материал боловсруулахаас гадна бэлчээрийн голлох 3-5 ургамалд ажиглалт хийж МАА-ын үйлдвэрлэл, малчдад өдөр тутам үйлчлэх үүрэг гүйцэтгэж эхэлсэн. ХАА-ын цаг уурын харуул нь1970 оны 6-р сарын 15-аас Ус Цаг Уурын станц болон Жамбалдорж даргатай ажиллаж эхэлсэн ба РСО-30 радио станцаар тоноглогдож хоногийн  8 удаагийн ажиглалт хийж мэдээгээ Говь-Алтай аймгийн УЦУ-ын товчоонд, 1975 оноос өөрийн аймгийн УЦУ-ын товчоонд дамжуулж эхэлсэн. 1976 оноос Норжин даргаар ажиллаж  1978, 1980, 1981 онуудад аймгийн удирдах 4 байгууллагын диплом мөнгөн шагнал тэргүүний станц, 1986 онд шинжилгээний ажлын чанараар системийн дээд амжилт тогтоож улсын тэргүүний станц болон УЦУАУЕ газрын шагналаар шагнагдсан. 1987 оны 3-р сараас мэдээгээ утсан холбоогоор дамжуулдаг болсон. 1991 оноос А. Нямцоо даргаар ажиллаж 1992, 1993 онуудад аймагтаа тэргүүлж мөнгөн шагнал гэрчилгээгээр шагнагдсан. 2002, 2003 онд сумын тэргүүний албан газраар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан. 2007 оны 4 сараас УЦУ- ын өртөө нэртэй болсон. 2006 оны 11 сараас мобикомын сүлжээтэй болж мэдээгээ гар утсаар дамжуулдаг болсон. 2008 оны 12 сарын 14-нд CAMS-620 маркийн ЦУ-н автомат станц байрлуулж 2009 оны 1 сарын 1-ээс тоололт авч ажиглалт хийж эхэлсэн. 2009 онд сумын тэргүүний байгууллагаар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан. Манай үе үеийн хамт олонд тэргүүний ажилтан ажилчид олон байдаг.

Манай өртөөнд даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нар:

  1. Х. Жамбалдорж 1970-1976
  2. Д. Норжин 1976-1991
  3. А. Нямцоо 1991-2011
  4. О.Сугир 2011-2012
  5. Г. Түвшинбаяр 2012-2013
  6. С.Оюунсүрэн 2013-2014
  7. Ч. Явуухулан 2014-2016

Одоо манай байгууллага нь 5 хүний бүрэлдэхүүнтэй  бөгөөд өртөөний даргаар Д.Алимаа,

техникчээр  Т.Чимэгсайхан, М.Бадамсамбуу, О.Эрдэнэбат, М.Алтанзаяа нар ажиллаж байна.