Tuesday , October 17 2017

Түүхэн замнал

Зөвлөлт Орос улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд БНМАУ-ын дотор цаг уурын хороодыг байгуулах тухай хэлэцээрийг 1935 оны 7 сарын 19-ндбайгуулжээ. Энэхүү хэлэлцээрийн дагуу 1935 онд анх Даланзадгад станц ЗХУ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Цаг уурын станц 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Ус цаг уурын хорооны даргын 84 тоот тушаалаар Ус цаг уурын товчоо болгон өргөмжилсөн. 1963-1987 онд УЦУ-ын товчоо,1988-1990 онд БОХ Газар, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын газар,1992 оны 12 сараас өнөөг хүртэл УЦУОШТөв нэртэйгээр ажил үйлчилгээгээ явуулж ирлээ.
1961-1963 онд Цогт-Овоо, Булган сумдад цаг уурын станц, Ханбогд, Гурвантэс Ноён, Баяндалай, Мандал-Овоо, Манлай зэрэг сумдадХААЦУ-ын харуул байгуулагдаж аймгийн нийт сумдын 65% нь цаг уурын станц салбартай болсон байв. 1964 онд Даланзадгадад нарны цацараг судлалын салбар байгуулагдаж анх ажиглалтанд орсон.1970 онд Гурвантэс, 1975 онд Ханбогд, 1992 онд Манлай сумдын ХААЦУ-ын харуулуудыг станц болгон өргөтгөсөн.
1973 онд цаг агаарын урьдчилан мэдээлэх товчоо, холбоо зангилгааны хамтаар байгуулагдаж шинээр ашиглалтанд орсон түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>