Аймгийн ЗДТГ, УЦУОША хамтран 1986 оноос хойш хийгдээгүй байсан эмхэтгэлийг орон зайн өндөр нарийвчлалтай газарзүйн тархалтын 7 зураг, 251 хүснэгтэн мэдээлэл, 169 графикаас бүрдсэн уур амьсгалын атласыг салбарын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор гаргаж хэвлүүллээ. Тус ном нь барилга байгууламж, байгаль орчин аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй гээд УААА-н бүх салбарт ашиглагдах бүрэн боломжтой юм.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр сүүлиийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, уурхайн дэд бүтэц, зам барилгад ашиглагдсан талбайн хэмжээгээр бэлчээр багасаж нийгэм ба экологийн хүрээнд ихээхэн өөрчлөлт гарч байна. Мөн байгалийн гайхамшигт цогцолборыг үзэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Иймд Өмнөговь аймгийн уур амьсгалын нөхцлийг зөв үнэлж, нарийвчлан судлан тогтоох нь УААА-н салбаруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохион байгуулахад чухал шаардлагатай юм. Мөн энэ ажлын хүрээнд хэзээ хаана ямар гамшигт үзэгдэл ажиглагдаж байсныг судлан тогтоосноор хойшид тохиолдож болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, эрсдэл нөлөөллийн судалгаа хийхэд
чухал ач холбогдолтой болно.