Онцлох мэдээ

ЦУОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын авто машины парк шинэчлэлийн хүрээнд хийж буй энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖ-н сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ “Би Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ ус цаг уурчидтай уулзах үеэрээ хэлж байсан. Өнөөдөр энэ салбарын мэргэжлийн онцлогт тохирсон эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчдын нөр их хөдөлмөрт ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Автомашин хүлээн авах үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ сүүлийн 12 жил манай салбарт автомашины шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр БОАЖЯ-наас бидэнд 23 ширхэг цоо шинэ автомашин хүлээлгэн өгч байгаад салбарын хамт олон бид баяртай байна гэдгээ илэрхийллээ.

69490170_2461541627463364_3140555510755885056_n

69462341_2736494006384794_7370876844507136_n

70446696_2736496893051172_1169163159659872256_o

Тухай kholboo

Дахин шалгана уу!

ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ЭХЭЛЛЭЭ

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлууд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна. “Хөдөлгөөний дутагдал -Халдварт бус өвчнөөс сэргийлэх”, ...