Онцлох мэдээ

“БЭЛЧЭЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ БОЛЛОО

 “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний II форум Улаанбаатар хотод 2018-10-31-ний өдөр зохион байгуулагдав. Форумд аймаг, нийслэлийн УЦУОШТ-ийн дарга нар болон хөдөө аж ахуйн цаг уурын инженерүүдийг урилгаар оролцуулсан.

Тус форумын үндсэн илтгэлийг УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин” сэдвээр танилцуулж, хэлэлцүүлэв. Тус илтгэлээр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээн дээр хийгдэж байгаа бэлчээрийн мониторингийн 1500 цэгийн мэдээлэл дээр тулгуурлан гаргасан Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайланг танилцуулсан юм.

Тус форумын хүрээнд нийт цаг уурчдын дунд зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн мониторинг, мэдээлэл үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” сэдэвт болзолт уралдааныг дүгнэж шагналыг гардууллаа.

Энэхүү уралдаанд нийт 10 хүн тайлан бичиж оролцсон ба II байр буюу 700 000 төгрөгийн урамшуулалтай шагналын эзнээр Өвөрхангай аймгийн Хархорин агро цаг уурын станцын инженер Д.Сүнжидмаа тодорч, өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авсан. Харин III байрт Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн хөдөө аж ахуйн цаг уурын инженер Л.Байгалмаа, Дарханы хөдөө аж ахуйн цаг уурын инженер М.Ариунбуян, Г.Билэгсайхан нар шалгарч өргөмжлөл, 400 000 төгрөгийн шагнал авлаа.  Мөн тусгай байрт Сэлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын инженер Г.Мөнгөнтуяа, Архангайн Н.Галдигмаа, Өмнөговийн Ш.Уранчимэг, Хэнтийн Ч.Уранчимэг, Говьсүмбэрийн Ш.Мөнгөнцэцэг, Өвөрхангайн Бүрдийн С.Буянхишиг нар шалгарч өргөмжлөл, 100 000 төгрөгийн шагнал авсан байна.

Тухай kholboo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>