Онцлох мэдээ

ИНТЕРНЕТ ОРЧИНД ЦАГ УУРЫН ӨРТӨӨ, ХАРУУЛЫН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ ДАМЖУУЛАХ СИСТЕМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оныг технологийн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан ус, цаг уурын ажиглалт шинжилгээний мэдээллийг интернет орчинд вебд суурилсан программ хангамжаар дамжуулан хүлээн авах технологи амжилттай ажиллаж эхэллээ. Тус газраас програм хангамжийн боловсруулалт болон урьдчилсан туршилтыг 1 жилийн хугацаанд амжилттай туршиж “Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем”-ийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний  өдрөөс эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Хуучин системээр ажиглалт хийсэн хугацаанаас хойш Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэст 30 минутын дараа ажиглалтын мэдээлэл орж ирдэг байсан бол шинээр ашиглалтад хүлээн авсан системээр 10 минутын дотор Монгол орны 318 өртөө, харуулаас цаг агаарын мэдээ, мэдээллээ амжилттай хүлээн авч байгаа нь Ус, цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээллийн хугацааны хоцрогдол арилах, мэдээллийн чанар сайжрах, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах зэрэгт чухал алхам болсон төдийгүй цаг уурын байгууллагын хувьд 2018 онд өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн амжилттай үйл ажиллагаа боллоо.

Дээрх системээр зөвхөн цаг уурын өртөө харуулын мэдээлэл хүлээн авахаас гадна Уур амьсгалын, ХААЦУ-н, Ус судлалын болон цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг үе шаттайгаар цаашид хүлээн авах юм.

Тухай kholboo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>