Онцлох мэдээ

Өглөөний дасгал арга хэмжээ 2017 оны 4 сарын 24 нд эхэллээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчдийг нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, “АРХИ ТАМХИ БИДНИЙ СОНГОЛТ БИШ-АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ БОЛСОН БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЕ”, “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРХЭМЛЭСЭН ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” уриатай жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “ӨГЛӨӨНИЙ – ДАСГАЛ – ГҮЙЛТ” 5 дахь жилдээ 2017 оны 04 дүгээр сарын 24 -ний 07:00 цагт “АЖНАЙ” талбай дээр нээлтээ хийн эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь 2 сарын хугацаатай 7 хоног бүрийн ажлын 5 өдөрт хийх тул байгууллага, ард иргэд идэвхитэй оролцож “ЭРҮҮЛ МЭНДДЭЭ – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” хийхийг уриалж байна. Өнөөдрийн байдлаар Аймгийн ЗДТГазар, УЦУОШАлба, Прокурорын газар, Статистикийн хэлтэс, Төрөлжсөн сургалттай БТС-ын 7-р дунд сургууль, Даланзадгад сумын ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, ЗӨСТөв, Музей, 5-р сургууль, Татварын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн банк,  “Шим билэг”, “Энхийн хүслэн”, Өнө орших” эрүүл мэндийн төвүүд, 2,3-р сургууль, Нийтлэг үйлчилгээний газар, УБХэлтэс, 23-р цэцэрлэг, 26-р цэцэрлэг, 1-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг, 8-р цэцэрлэг, 25-р цэцэрлэг,”Хулан” эмийн сан, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар гэсэн нийт 30н байгууллагын 411 ажилтан албан хаагч, 3,5,6,2,7, -р багийн 159 хувь хүн нийт 570 гаруй хүн хүрэлцэн ирж “АРХИ ТАМХИ БИДНИЙ СОНГОЛТ БИШ-АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ БОЛСОН БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЕ”, “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРХЭМЛЭСЭН ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” уриатай энэ жилийн “ӨГЛӨӨНИЙ – ДАСГАЛ – ГҮЙЛТ” -ээ эхлүүллээ.

_DSC0447_(560)

Тухай kholboo

Дахин шалгана уу!

“Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт

“Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт семинарт  Өмнөд бүсийн 6 аймгийн 40 гаруй алба ...

Leave a Reply