Өмнөговь аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно 2017″ гамшгаас хамгаалах дадлага сургуулийн хүрээнд УЦУОШГазрын Г.Дуламцоо даргатай ББЦХАҮМАлба нь Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын, хүндэтгэлийн жагсаалд оролцож, сургалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байнгын болон хөдөлгөөнт удирдлагын байрыг бэлтгэн өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаа.Удирдлагын байранд 5 хүний бүрэлдэхүүнтэй штабын бүлэг, 4 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ангийн хэсэг тус тус ажиллаж байна.2017 оны 5 сарын 04 ны өдөр явагдсан нурангаас аврах ажиллагааны дадлага сургуульд хими болон цацраг хэмжигч Г.Түвшинбаяр, Г.Гомбосүрэн нар амжилттай оролцлоо.Дадлага сургуулийн үеэр төлөвлөгөөний дагуу бусад, алба, мэргэжлийн ангиудыг Цаг агаарын мэдээ мэдээллээр хангаж харилцан хамтран ажиллаж байна.
Дахин шалгана уу!
“Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт
“Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт семинарт Өмнөд бүсийн 6 аймгийн 40 гаруй алба ...