Онцлох мэдээ

Байгаль орчны сайдын 148 тушаал

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний технологийн сахилгыг сайжруулах     зарим арга хэмжээний тухай

”Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний технологийн сахилгын дүрэм”-ийг 1 дүгээр хавсралтын, “Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл, байгалийн гамшгийн үед Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн гүйцэтгэх ажлын үүргийг“ 2 дугаар хавсралтын, ”Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдсэн буюу болж байгаа тохиолдолд авах нэмэлт мэдээлэл, хийх тооцоо”-ны жагсаалтыг“ 3 дугаар хавсралтын, “Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл болох үед Ус, цаг уурын шинжилгээний станц, харуулын ажиллах журам”-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

”Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний технологийн сахилгын дүрэм”-д нийцүүлэн байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод дүрэм, ажлын байрны тодорхойлолт, ажиллагсадтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ээлж хүлээлцэх журам зэргийг 1995 онд багтаан шинэчилж хөдөлмөрийн болон технологийн сахилга батыг бэхжүүлэх тодорхой арга хэмжээ авч, дүнг 1996 оны 1 дүгээр улиралд багтаан илтгэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, харъяа байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын тухай улирал бүр, Улаанбаатар хотын харъяа байгууллагуудын тайланг жил бүр Сайдын зөвлөлд оруулж холбогдох арга хэмжээ авч байхыг Ус, цаг уур, орчны мониторингийн улсын алба /н.Цээсодролцоо/-д үүрэг болгосугай.

Хур тунадас орох, цасны зузаанд өөрчлөлт гарах, цаг агаарын аюултай, онц аюултай үзэгдэл ажиглагдах үед ХАА-н цаг уурын харуулын мэдээллийг АК-09 коод, “Аюул, Агаар” мэдээгээр өгөх ажлыг тогтмолжуулж хяналт тавьж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлуудад даалгасугай.

      Байгаль орчны сайдын 1995 оны

                                                 148 дугаар тушаалын 1 дүгээр        хавсралт

Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний ажлын

Технологийн сахилгын дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллага байгаль, цаг агаар, орчны бохирдлын аюулаас хүн амыг сэрэмжлүүлэн хамгаалах, улс орны эдийн засагт учрах хохирлыг багасгах, зайлуулах үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой учраас технологийн сахилгын тусгай дүрэм (цаашид дүрэм гэх)-ийг мөрдөн ажиллана.

1.2. Дүрмийн зорилго нь ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагыг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, технологийн чанартай заавар, дүрэм, ДЦУБ-ын хүрээнд даган мөрдүүлэхээр гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангах, тэдгээрийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарын хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Энэ дүрмийн ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний байгууллагын бүх станц, харуул, лабротори, УЦУОШТ, ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын албаны төвийн байгууллагууд дагаж мөрдөнө.

Хоёр, Захиргааны үүрэг, эрх

2.1. Ажилтанд анх ажилд ороход нь тухайн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм болоод энэхүү дүрэм, холбогдох бусад заавар журам, хууль тогтоомжийг нэг бүрчлэн судлуулж танилцуулсан байх;

2.2. Ажилтнуудаас байнга мөрдвөл зохих технологийн заавар, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, мэргэжлийн чиглэлээр жил бүр шалгалт авч мэргэшлийн түвшинг шинэчлэн тогтоож байх.

2.3. Ажлын байр тоног төхөөрөмжийн онцлог болон цаг үеийн шаардлагын дагуу тухайн үед мөрдөх дүрэм, журмыг боловсронгуй болгож мөрдүүлнэ. Ус цаг уурын харуул, станцаас эхлээд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бүх байгууллагууд ажлын байранд ажиллах дэг, хяналт шалгалт хийх журмыг боловсруулан мөрдөх ба багаж төхөөрөмж, холбооны сувгийн саатал, химийн бодис дутагдсан зэрэг шалтгаанаас болж технологийн горим алдагдах үед ажиллах онцгой үеийн горимыг жич тогтоон өгч мөрдүүлнэ.

2.4. Технологийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор ээлжийн ажлыг зохистой зохион байгуулна. Ээлжийг байгууллагын дарга, түүний эзгүйд орлож буй албан тушаалтны удирдлага дор хүлээлцэнэ. Амралт, баяр ёслолын өдрүүд, ажлын бус цагаар ээлжийн ахлагчид ээлж хүлээлцэж, ээлж хүлээлцэх дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна. Өмнөх ээлж нь дараагийн ээлжийн ажиллах хэвийн нөхцлийг бүрдүүлсэн байх үүрэгтэй.

2.5. Технологийн сахилгын мөрдөлтөнд гарсан зөрчил, түүнтэй холбогдуулан авсан арга хэмжээ, хүлээлгэсэн хариуцлага, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийн тухай ус цаг уурын албаны системийн хүрээнд болон байгууллагын дотоодын мэдээллээр нийтэд шуурхай байнга мэдээлж байх.

2.6. Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажилд ашиглагдаж байгаа бүх заавар дүрмийг бүрдүүлж, ажлын байранд бэлэн тавьсан байна.

2.7. Тухайн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангахгүй хүнийг ажилд авч ажиллуулахыг хориглоно.

Гурав. Ажилтны үүрэг, эрх

3.1. Гүйцэтгэх ажил, ажлын байрандаа тохирсон мэргэжил эзэмшиж, мэргэжлийн зэрэг авсан, тухайн ажлын байранд мөрдвөл зохих технологийн заавар журмыг судалж мэдсэн байх.

3.2. Ажлын байранд хөтлөгдвөл зохих ээлж хүлээлцэх дэвтэр, тоног төхөөрөмжийн тохируулга үйлчилгээ, гэмтэл саатлын бүртгэл г.м. баримт бичгийг бүрэн хөтөлж ээлж хүлээлцэх үедээ танилцуулж, удирдлагаас өгсөн шийдвэрийг тухай бүр тэмдэглэн авч, дараагийн ээлжинд хүлээлгэн өгч байна.

3.3. Ажилтан ажил эхлэхээс 10 минутын өмнө ирж ажлаа хүлээж авах ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй бол 4-өөс доошгүй цагийн өмнө удирдлагадаа мэдэгдэж зохицуулалт хийсэн байна.

3.4. Хариуцсан ажилтай нь холбогдуулан бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж биелэлтийг хугацаанд нь эргэн мэдээлж байна. Шууд биш удирдах албан тушаалтнаас авсан үүрэг даалгаврын тухай өөрийн шууд удирдлагад заавал мэдээлж байна.

3.5. Ажлын байрны тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж өөрийн үүргийн хүрээнд хамрах гэмтэл согогийг тухай бүр нь залруулж, өөрийн үүргийн хүрээний бус эсвэл мэргэшил, чадвар үл хүрэх гэмтэл саатлыг зохих мэргэшлийн хүнийг дуудан яаралтай арилгуулах арга хэмжээ авна.

3.6. Ээлж солилцох, ажил хүлээлцэх бүрт ээлж солилцогчид ажлын байр бүрээр хамтдаа явж тоног төхөөрөмж бүрийг хүлээлцэх бөгөөд ажлын байрыг эзэнгүй орхих, ажлын цагаар хөгжим сонсох, телевиз үзэх зэргээр өөр ажил хийхийг хориглоно. Ээлжийн үед гарсан зөрчлийг нуун дарагдууулах, эвлэрэн хаацайлахыг хатуу хориглоно. Ээлж хүлээн авах хэвийн нөхцөл бүрдээгүй гэж үзвэл ээлж авахаас татгалзан байгууллагын удирдлага буюу технологийн ажил хариуцсан инженерт мэдэгдэн асуудлыг шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Технологийн сахилгын зөрчил, хүлээлгэх хариуцлага

4.1. Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тухайн үед мөрдөж байгаа технологийн чанартай заавар, журам, дээд байгууллагын тушаал, шийдвэрийн шаардлагууд болон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг зөрчсөн үйлдлийг технологийн сахилгын зөрчил гэж үзнэ.

4.2. Зөрчил гаргасан ажилтанд байгууллагын даргын тушаалаар (сумын ус, цаг уурын станц, харуулын хувьд аймгийн УЦУОШТ-ийн саналыг үндэслэн шууд удирдах байгууллага нь) дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна.

А. Сануулах

Б. Сарын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20% хүртэл бууруулах

В. Ажлаас халах

4.3. Ажилтанд технологийн сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах чиглэлийг баримтлана.

А.Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас учирсан хохирол бага бол ажилтныг сануулах буюу цалинг нь бууруулах;

Б.Технологийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, ажиглалт, боловсруулалтын тоног төхөөрөмжийг өөрийн буруугаар эвдэж сүйтгэсэн, хүндэтгэх шалтгаангүй 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ажлаас халах;

В.Нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан оногдуулж болохгүй бөгөөд сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргаагүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

4.4. Мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөх хугацааг хэтэрүүлсэн, технологийн сахилгыг ноцтой хэлбэрээр юм уу удаа дараа зөрчсөн ажилтныг хөдөлмөрийн гэрээг нь үндэслэн мэргэжлийн зэрэг бууруулах буюу бага тушаалын ажилд шилжүүлж болно.

4.5. Захиргаа нь хөдөлмөр, технологийн сахилга зөрчсөний улмаас тоног төхөөрөмж эвдэж хохирол учруулсан ажилтнаар уг хохирлыг төлүүлэх юмуу өндөр үнэтэй төхөөрөмжийн хувьд хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу холбогдох шатны шүүхэд тавин шийдвэрлүүлнэ.

4.6. Захиргаа ба ажилтан нь Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, энэхүү дүрэм болон хөдөлмөрийн гэрээгээр авсан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг харилцагч нөгөө талын болон хуулийн байгууллагын өмнө шууд хариуцна.

4.7. Дагалдан ажиглагч нь энэхүү дүрмийн шаардлагыг биелүүлж ажиллана.

Тав. Бусад зүйл

5.1. Технологийн сахилгын шийтгэлийн талаарх гомдлоо ажилтан шүүхэд гаргаж болно.

5.2. Технологийн сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Байгаль орчны сайдын 1995 оны

                                                148 дугаар тушаалын 2 дугаар хавсралт                                                                                                                

Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл ба байгалийн гамшгийн үед Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн,Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн  гүйцэтгэх ажлын үүрэг

Хугацаа
эхлэх дуусах
А 1 2 3 4 5
А. Ус, цаг уурын онцгой аюултай үзэгдэл, байгалийн гамшигболж болзошгүй нөхцөл илэрсэн үед
1 Нэмэгдэл хүн, хүч ажиллуулах УМС (УМТ)-ын эрхлэгч, (ахлах инженер) Нөхцөл илэрсэн үед Н0 Н0 +10
2 Нэмэлт зураг, мэдээлэл авах, аэрологийн болон радарын нэмэлт ажиглалт хийх Ээлжийн инженер Н0 +10 Н0 +70
3 Өмнө болсон ийм төрлийн үзэгдлийн катологи, судалгаанд нарийвчилсан, харьцуулсан анализ хийх Томилогдсон (хариуцсан) ИТА Н0 +10 Н0 +70
4 Нэмэлт тооцоо хийх Томилогдсон (хариуцсан) ИТА Н0 +10 Н0 +70
5 Тухайн нөхцөл байдалд үнэлгээ өгөх, шийд гаргах Хүрээлэн (төв)-ийн захирал, холбогдох бүх мэргэжилтэнгүүд Н0 +70 Н0 +110
6 “Үзэгдэл, явц болно” гэж үзвэл урьдчилан сэргийлэх мэдээ, анхааруулга, зөвлөлгөө гаргах Хүрээлэн (төв)-ийн захирал, холбогдох бүх мэргэжилтэнгүүд Н0 +110 Н0 +120
7 УСМ-г дамжуулах:-Улс (аймаг)-ын онцгой комисс

-яам (аймгийн захиргаа)-ны удирдлагаЭэлжийн (томилогдсон) ИТАН0 +120Н0 +150

1 2 3 4 5
Б.Онцгой аюултай үзэгдэл, байгалийн гамшиг болоодөнгөрсний дараах үед
1 Болж өнгөрсөн үзэгдэл, явцын талаар болон учруулсан хохирлын тухай бүрэн мэдээлэл цуглуулж авах Хариуцсан инженер техникийн ажилтан үзэгдэл болж өнгөрсөн үе Н Н+10 хоног
2 Уг үзэгдэл, явцыг нөхцөлдүүлсэн хүчин зүйлс, аэросиноптикийн тохироог зураг, хүснэгт, графикаар үзүүлж тайлан, бичиглэл, каталоги хийх, тайлбар бичих Хариуцсан инженер техникийн ажилтан Н+15 хоног
3 Эцсийн дүнг удирдлага ба нийтэд мэдээлэх, танилцуулах Хүрээлэн (төв)-ийн захирал, хариуцсан мэргэжилтэн Н+3 хоног
4 Ул мөрөөр нь судалгаа хийх холбогдох мэргэжилтнүүд Н+3 хоног
5 Тухайн үзэгдэл, явцыг мэдээлсэн байдал, түүнтэй холбогдож авах зохион байгуулалтын арга хэмжээний санал боловсруулж холбогдох газарт тавих Хүрээлэн (Төв)-ийн захирал Н+20 хоног

Тайлбар: 1. Уруйн ба голын үер, цасн шуурга, ган, зуд, ой хээрийн түймэр, цөмийн ба химийн осол, үйлдвэрлэлийн ба тээврийн ноцтой осол сүйрэл, хүн малын гоц халдварт өвчин, огтоно, царцааны нүүлт, газар хөдлөл зэрэг үзэгдэл болсон нөхцөлд шаардлагатай мэдээллийг улсын (аймгийн ) онцгой комисс юмуу энэ талын мэдээллийг хариуцан гаргагч байгууллагуудын захиалга, хүсэлтээр гарган өгөх ажлыг мөн журмаар гүйцэтгэнэ.

  1. Энэ үед хийсэн бүх тооцооо, судалгаа солилцсон мэдээг тусгай дэвтэр хүснэгт юмуу уян дискэнд бичиж цаг хугацааг тодорхой тэмдэглэж, дамжуулсан, хүлээн авсан хүний нэр, гарын үсгийг зурсан байна. Дүн шинжилгээ хийж шүүн ярилцсан ярианы бичлэгийг магнитофонд, хүлээн авсан ба дамжуулсан мэдээг компьютерт бичиж болно.
  2. Шаардлагатай мэргэжилтэн, удирдах ажилтныг дуудан шаардлага гарвал ажлын бус цагаар, ээлжийн инженерийн шийдвэрээр хөлсний тэрэг ашиглаж болно. Энэ тухайд зохих баримтыг бүрдүүлсэн байна.Байгаль орчны сайдын 1995 оны
    148 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

    Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдсэн буюу болж байгаа

    тохиолдолд авах нэмэлт мэдээлэл, хийх тооцооны жагсаалт
    (УЦУЭШХ, УМТ-нд)

    Ус, цаг агаарын үзэгдэл Шаардагдах нэмэлт мэдээлэл Хийх тооцоо Зохион байгуулах хүн
    1 Хур тунадасА.Их бороо, их цас, нойтон цас Н0+24, Н0+36, Р0+24, Р0+36 цагийн ирээдүйн зураг -Агаарын босоо хурд-уул зүйн босоо хурд

-чийгийн зөөгдөлт

-магадлалын прогноз

-тооцооны аргаЭэлжийн инженер Б.Аадар бороо, мөндөр-08, 20 цагийн 8 радио зондын мэдээ-Агаарын босоо хурд-ирээдүйн стратификаци

-аадар тунадас, мөндөр, аянга урьдчилан мэдээлэх арга-“- В.Хүйтэн бороо-“–“–“-2Хүчтэй салхи, (цасан ба шороон шуурга)Н0+24, Н0+36, Р0+24, Р0+36 цагийн ирээдүйн зураг-газрын гадаргын төлөв-салхи, температурын градиент-цасан ба шороон шуурга, хур тунадас, хүчтэй салхи-“-3Эрс хүйтрэл, эрс дулаарал, цочир хүйтрэл -температурын адвекци-мах, мин.температурыг урьдчилан мэдээлэх арга

-цочир хүйтрэл урьдчилан мэдээлэх арга-“-4Голын үер, уруйн үер-томоохон голуудын усны түвшин-их бороо урьдчилан мэдээлэх арга-үерийн тооцооны аргуудЭэлжийн болон ус судлалын инженер5Ой, хээрийн түймэр-сүүлийн хоногуудын хур тунадасны мэдээ, 14 цагийн температур, шүүдэр цэгийн температур-ойн шаталтын зэрэг тооцоолох аргаЭэлжийн инженер

Байгаль орчны сайдын 1995 оны

148 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

               Ус, цаг агаарын онцгой аюултай үзэгдэл болох үед Ус, цаг уурын шинжилгээний станц, харуулын ажиллах журам

Нэг. Бэлтгэл үе

1.Ус, цаг уурын онцгой аюултай үзэгдэл, байгалийн гамшиг болох тухай мэдээллийг радио, телевиз, утас, цахилгаанаар хүлээн авмагц орон нутгийн Засаг даргад мэдэгдэх (Н0+10 мин, ээлжийн ажиглагч)

2.Тухайн үзэгдэл болох үед нэмэлт ажиглалт хийх, судалгаанд шаардлагатай хүн хүч, унаа, холбоо, багаж төхөөрөмжийн асуудлыг шийдэж бэлэн болгох. (Н0+120, станцын ахлах техникч)

3.Төвтэй байнгын холбоо тогтоож шаардлагатай нэмэлт мэдээлэл, зааварчилга авах (Н0+150, станцын ахлах техникч)

4.Станцын техникч, ажиглагчид баг, орон нутагт ажиллах хүмүүст шаардлагатай семинарт, арга зүйн зааварчилга өгөх (Н0+150)

Хоёр. Онцгой аюултай үзэгдэл, явц болж байх үед

1.Үзэгдэл эхэлмэгц “аюул” мэдээ өгөх, эрч хүч өөрчлөгдөх, өөр үзэгдэл эхэлсэн үед “аюул”, “давтан аюул”, “онц аюул” мэдээ өгөх;

2.Сум, баг, бригадын хариуцлагатан, идэвхтэн ажиглагч, ард иргэдээс мэдээ авч, болж байгаа үзэгдлийн төрөл, шинж, эрчим, нутгийн аль хэсгийг хамарсан хийгээд аж ахуй, байгальд учруулж байгаа хохирлын тухай мэдээг төвд байнга дамжуулах;

3.Төвөөс зарласан УСМ, анхааруулга, зөвлөмжийг хүлээн авч холбогдох хүмүүст дамжуулах;

4.Хээрийн ба аялан судалгааны ажиглалт хийх;

5.Шаардлагатай үед нэмэлт ажиглалт хийж мэдээлэх;

Гурав. Үзэгдэл явц болоод өнгөрсний дараа.

1.Төвд “агаар” (эсвэл “аюул”) мэдээ өгөх (Нх+10)

2.Үзэгдэл ажиглагдсан газраар явуул судалгааны ажиглалт хийх (Н0+2 хоног);

3.Засгийн газрын 1993 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д заасан тайланг гаргаж мэдээлэх (Н+12 хоног)

Тайлбар: 1.Тухайн үед төв, сум, баг, хувь хүнээс хүлээн авсан болон дамжуулсан мэдээг тусгай дэвтэр, хүснэгтэнд бичиж хүлээн авсан буюу дамжуулсан хүний нэр, хугацааг тавьж гарын үсэг зурсан байна.

Тухай kholboo

Leave a Reply