Онцлох мэдээ

Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал

DSCN1898

САЙНШАНД ХОТЫН ТООСОНЦОР  /PM2.5, PM10/-ЫН СУДАЛГАА  

Ус орчны шинжилгээний  хэлтсийн дарга Ш.Амарбилэг

  Хураангуй  

Аймгийн төвүүд (жижиг суурин газрууд)-д хүн амын суурьшил, хотжилт, үйлдвэржилт нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой орчны доройтол түүн дотроо агаарын бохирдол ихэсч хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлж экологи, эрүүл ахуйн тэнцэл алдагдах болсон. Үүнийг нарийвчлан судлах зорилгоор Сайншанд дахь 2009-2011, 2013 оны РМ10, РМ2.5 тоосонцрын агууламжийн цаг тутмын дундаж утга, агаарын чанарын харуулын азотын давхар исэл, хүхэрлэг хийн 2010-2011 оны мэдээг ашиглан РМ10, РМ2.5 тоосонцрын хоног, сар, улирлын явц, хоногийн болон улирлын ялгаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж буй эсэх, РМ2.5/РМ10-ын харьцааны цаг агаарын нөхцлөөс болон агаар бохирдуулагч бодисуудаас хамаарах хамаарал зэргийг тодорхойлсон дүнг судалгааны ажилд үзүүллээ. Өвлийн улиралд РМ2.5/РМ10-ын харьцаа 08 цагаас өсч 11 цагт дээд хэмжээндээ хүрч бууран 14-16 цагт хамгийн бага утгандаа хүрч, орой 17 цагаас эхлэн өсөх үзэгдэл ажиглагдаж байна. Хаврын улиралд РМ2.5/РМ10-ын харьцаа 05 цагаас эхлэн өсч 13 цагаас буурч 18 цагаас 05 цагийг хүртэл өсдөг байна. PM2.5/PM10 харьцаа ба хүхэрлэг хийн хамаарал өвлийн улиралд r= 0.3 буюу шууд дунд, хаврын улиралд r=0.2 буюу шууд сул байна.   Түлхүүр үгс: цаг уурын үзүүлэлтүүд, бохирдуулагч бодис, хүний үйл ажиллагаа,агууламж.

2016.09.16

Тухай kholboo

Leave a Reply