Ахмад настан азай буурлууд аа.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье!
Алтайн уулс шиг нөмөртэй
Ачлал буяны дээд Азай буурлууддаа
Ахмадын эрхийг хамгаалах баярын
Өдрийн мэндийг дахин хүргэе.