Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Улаанбаатар хотын УЦУОШГазрын нээлттэй хаалганы өдөрлөг

Улаанбаатар хотын УЦУОШГазрын нээлттэй хаалганы өдөрлөг

Улаанбаатар хотын Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанаас

Байгаль орчны аялал жуулчлалын яамны сайдын тушаалын дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 03 дугаар сарын 20 өдөр Улаанбаатар хотын УЦУОШГ нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т амжилттай зохион байгуулав.

1

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэсүүд, албан хаагчид, ажилтанууд, дүүргийн иргэдийн дунд Улаанбаатар хотын ус цаг уурын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, 2018 оны 4-6 дугаар сарын цаг агаарын төлөв, 2018 оны 03 сарын сүүлийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилж. санал, асуулгаар 150 хүнээс судалгаа авлаа.

Ард иргэд цаг агаарын мэдээний анхааруулга, сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээг үйл ажиллагаандаа байнга ашиглаж, хэрэглэж заншсан, мэдээг телевизээр, цахим хаягаар авч үйлчлүүлдэг, цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрээр цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах шаардлагатай байна гэсэн санал асуулгын хуудсаар санал бодлоо илэрхийлэв.

2

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын УЦУОШГ-ын ЦУОТХ-н дарга болон цаг уур, уур амьсгал, аэрологи, ус судлал, хөдөө аж ахуйн цаг уурын ерөнхий технологич инженерүүд, АМДСЗохицуулагч нар байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл болох цаг уурын ажиглалт, хэмжлийн үр дүн, техник технологийн шинэчлэл, шинэчилсэн багаж төхөөрөмж, гаргаж байгаа цаг агаарын эдээ мэдээллийн төрөл, тоо бүтээгдэхүүний талаар дүүргийн иргэдэд танилцуулга, сурталчилгаа хийлээ.

3

 

 

 

 

 

 

 

 

Цаашид Нийслэлийн засаг даргын тамгын газар, дүүргүүдээр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байгууллагынхаа үйл ажиллагаа, гаргаж байгаа бүтээгдэхүүнээр үйлчлэх, хамтран ажиллах хүрээгээ тэлэх талаар зорилго тавин ажиллахаар болов.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах, байгууллага сурталчилахад туслалцаа үзүүлсэн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөнэрдэнэ, Байгаль орчны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтөгсмаа нартаа талархал илэрхийлье.

Улаанбаатар хотын Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Технологи мэдээллийн хэлтэс

 

Тухай root

Дахин шалгана уу!

Тодотгол-2017

TODOTGOL-2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>