Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Сонгинохайрхан дүүргийн 21,32-р хорооны нутаг дэвсгэр орчмын цасны өндөр, хамгийн их өндөр, нягт, цасны хөрийн  байдлыг тодорхойлсон байдал

Сонгинохайрхан дүүргийн 21,32-р хорооны нутаг дэвсгэр орчмын цасны өндөр, хамгийн их өндөр, нягт, цасны хөрийн  байдлыг тодорхойлсон байдал

Сонгино хайрхан дүүргийн 21, 32 хорооны нутаг дэвсгэрт байрлах Халзан, Мухарын ам, Бороож,  Саалийн ам зэрэг газруудад цаг үеийн ажлаар нийт 120-150 км явж цаг агаарын нөхцөлөөс болж өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байдлыг тодруулахын тул  2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр тухайн орон нутагт 500 метр тутамд цасны өндөр, хамгийн их өндөр, нягт, цасны хөрийн өндрийн байдлыг тодорхойлж ажиглалт, хэмжлийг хийлээ.

Партизаны төвд хөдөө, аж ахуйн цаг уурын харуул хоногийн 24 цагийн хугацаанд тасралтгүй цаг агаарын ажиглалт, хэмжлийг хийдэг бөгөөд “Аюушийн ам” хэмээх газарт тухайн орон нутгийг төлөөлж жил бүрийн 1 дүгээр сарын 2 дугаар 10 хоногт өвлийн явуул судалгаа, 8 дугаар сарын 2 дугаар 10 хоногт зуны явуул судалгааг тус тус хийдэг болно.

 

  1. “Аюушийн ам” хэмээх газар нутгийн цасны дундаж өндөр 9 см, хамгийн их хунгартай 27 см, хамгийн бага цасны өндөр 5 см, нягт нь 0.26 гр/см3 байв.Цасан дээрх хөрийн хамгийн их өндөр 13 см байв.
  2. “Халзан” хэмээх газар нутгийн цасны дундаж өндөр 22 см, хамгийн их хунгартай 50см, хамгийн бага цасны зузаан 15 см, нягт нь 0.18 гр/см3 байв. Цасан дээрх хөрийн зузаан хамгийн их өндөр 28 см байв.
  3. “Мухарын ам” хэмээх газар нутгийн цасны дундаж өндөр 25 см, хамгийн их хунгартай 36 см, хамгийн бага цасны өндөр 15 см, нягт нь 0.16 гр/см3 байв.Ц асан дээрх хөрийн хамгийн их өндөр 5 см байв.
  4. “Бороож” хэмээх газар нутгийн цасны дундаж өндөр 18 см, хамгийн их хунгартай 60 см, хамгийн бага цасны өндөр 12 см, нягт нь 0.12 гр/см3 байв.Цасан дээрх хөрийн хамгийн их өндөр 8 см байв.
  5. “Саалийн ам” хэмээх газар нутгийн цасны дундаж өндөр 13 см, хамгийн их хунгартай газартаа 20 см, хамгийн бага цасны өндөр 6 см, нягт нь 0.22 гр/см3 байв.Цасан дээрх хөрийн хамгийн их өндөр 7 см байв.

 

Хүснэгт 1. Цаг үеийн ажиглалт, хэмжилт хийсэн газрууд, цасан бүрхүүлийн зузаан

 

Зогсоол цэгийн нэр Хэмжих замын урт Цасан бүрхүүл
дундаж өндөр/см/ хамгийн их өндөр/см/ хамгийн бага өндөр/см/ Нягтгр/см3 Хөрийн хамгийн их өндөр /см/
1 Аюушийн ам 500 м 9 27 5 0.26 13
2 Халзан 500 м 22 50 15 0.18 28
3 Мухарын ам 500 м 25 36 15 0.16 5
4 Бороож 500 м 18 60 12 0.12 8
5 Саалийн ам 500 м 13 20 6 0.22 7

Нийт 5 цэгт 2.5 км-т тухайн орон нутгийг төлөөлж чадах газруудад ажиглалт, хэмжилтийг хийж гүйцэтгэв.

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгино хайрхан дүүргийн Партизан орчмынцаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Тухайн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногт цасан бүрхүүл бүрэн тогтож, ажиглалтын байнгын хэмжилт хийдэг талбайд өнөөдрийн байдлаар 3-5 см орчим зузаан цастай байна.

2017-2018 оны хур тунадасны хувьд /Precipitаtion / : 2017 оны 11 дүгээр сард 6.5 мм, 12 дугаар сард 0.9 мм, 2018 оны 1 дүгээр сарын 21-ны байдлаар 0.5 мм тунадас орсон байна.

2016-2017 он хур тунадасны хувьд /Precipitаtion/ :  2016 оны 11 дүгээр сард  6.7 мм, 12 дугаар сард 0.4 мм, 2017 оны 1 дүгээр сард  0.2 мм тунадас орж байсан байна.

2017-2018 оны агаарын температур /Air temperature/ : 2017 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур -11.3 градус хүйтэн, үнэмлэхүй хамгийн хүйтэн -29.6 градус,  12  дугаар сард агаарын дундаж температур -16.0 градус хүйтэн, үнэмлэхүй хамгийн хүйтэн -26.4 градус хүрч хүйтэрсэн байна. 2018 оны 1 дүгээр сарын 21-ны байдлаар агаарын дундаж температур -19.7 градус хүйтэн, үнэмлэхүй хамгийн хүйтэн  -28.3 градус хүрч хүйтэрсэн байна.

2016-2017 оны агаарын температур /Air temperature/: 2016 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур -12.6 градус хүйтэн, үнэмлэхүй хамгийн хүйтэн -31.7 градус, 12 дугаар сард агаарын дундаж температур -13.9 градус хүйтэн, үнэмлэхүй хамгийн хүйтэн -24.6 градус хүйтэрч байсан байна.

Халзан, Мухарын ам, Бороож,  Саалийн ам зэрэг газруудад цаг агаарын нөхцлөөс, цас орох, цасан явган шуурга шуурах, агаар, хөрсний температур буурч хүйтрэх тохиолдолд цасны дундаж өндөр, хамгийн их зузаан, нягт, цасны хөрийн зузаан нэмэгдэж, өвөлжилтийн байдал хүндэрч мал бэлчээрлэх, бог мал хээл хаях болзошгүй тул анхааруулга, зөвлөмжийг хүргүүлж байна.

Тухай root

Дахин шалгана уу!

Тодотгол-2017

TODOTGOL-2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>