Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “МОНГОЛ ОРНЫ ЦАГ УУРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХЭД ЦАГ УУРЫН АВТОМАТ СИСТЕМИЙГ ОРЧИН ҮЕИЙН ТҮВШИНД ХҮРГЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
_MG_0526

“МОНГОЛ ОРНЫ ЦАГ УУРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХЭД ЦАГ УУРЫН АВТОМАТ СИСТЕМИЙГ ОРЧИН ҮЕИЙН ТҮВШИНД ХҮРГЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд цаг уурын автомат системийг орчин үеийн түвшинд хүргэх” төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр Тэрэлж станцад болж өнгөрлөө.
ceremony 1
Энэхүү төслийн нээлтийн ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан семинар “Тэрэлж” зочид буудлын хурлын танхимд болж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар нарийвчилсан танилцуулга хийв.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, “Цаг уурын хөгжлийг дэмжих төв” ТББ-ын тэргүүн Д.Цээсодролцоо, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Жи Сок, NOAA SNC компанийн ерөнхийлөгч Ян До Мин, БНСУ-ын Цаг уурын газрын Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ду Мин Гу, Жинянь Автомат станцын үйлдвэрийн захирал Хан Гёнь Дун болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Тухай root

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>