Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Гол, мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

Гол, мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

8 дугаар сарын гол мөрний сарын дундаж урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэ2 р голын эх, Хангай нурууныөврөөс усжих Завхан гол, Алтай нуруунаас эх авах Ховд гол мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дунджаас 10-60 см ахиу харин Орхон голын нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас усжих Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Хэдийгээр ихэнх томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджаас бага, байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Тухай root

Дахин шалгана уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>