Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

ХЭРЛЭН, ТЭРЭЛЖ ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШНЭЭ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА

 

2019 оны 07  сарын 25 өдрийн усны түвшний  мэдээ

   Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа ус судлалын Хэрлэн-Багануур Хэрлэнгийн гүүр орчим, Тэрэлж-Тэрэлж UB-2 амралтын газар орчим, Туул-Улаанбаатар зайсан орчим дахь харуулуудын  07 сарын 25 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 15-50 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-55 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Улиастай-Улиастай, Сэлбэ гол Санзай тосгон орчим, Дамбадаржаа гүүрний орчим  өнгөрсөн 10 хоногийн хугацаанаас 2-8 см-ээр усны түвшин нэмэгдсэн байна. 07 сарын 25-29 өдрүүдэд бороо, аянга цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Өмнөх оны мөн үе болон 07 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан хүснэгтээр харуулав.

About root

Check Also

Анхааруулга