Breaking News
Home / Нүүр хуудас / Аймгийн хэмжээнд зудын эрсдэл

Аймгийн хэмжээнд зудын эрсдэл

Аймгийн хэмжээнд зудын эрсдэл тодорхойлох ажлын хэсэгт Хүнс хөдөө аж ахуйн газар, УЦУОШГазар, Онцгой байдлын газар, Төв телевиз гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаад ирлээ.                                           Ажлын хэсэг 2018.01.09-2018.01.12-ны өдрүүдэд Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Цээл, Угтаал сумдад ажиллаа. Эдгээр сумдын нутгуудад малын бэлчээрт болон цас ихтэй газруудад цасны өндөр болон нягтыг хэмжсэн. Мөн малчны хотонд өвөлжилтийн одоогийн байдал болон малын тарга хүч бэлчээрлэлтийн талаар телевизийн бичлэг хийсэн. Малчид болон сумдын удирдлагууд, хөдөө аж ахуйн, цаг уурын мэргэжилтэнүүдийн  хэлсэнээр 2018.01.07-08-ны өдрийн бүх нутгаар орсон цас болон цасан шуурганы улмаас сум хоорондын зам даваа хаагдаж, малын бэлчээрийн цасыг хатууруулаж цасны зузаан нэмэгдсэн байна. Мөн отроор явсан болон нутагтаа өвөлжиж байгаа айл өрхүүд малаа цасан шуурганд уруудуулсан байдалтай байна.Өнгөрсөн зун зуншлага бүх нутгаар гандуу байсан болон зарим нутгаар хожуу зуншлага болсон учир цаснаас дээш болон доор өвсгүй учир мал бэлчээд тарга хүчээ алдахын нэмэр гээд айл өрхүүд малаа нэмэгдэл тэжээлд оруулсан байна. Малчдын гар дээр тэжээлийн нөөц багассан тул сумдын фондын өвс тэжээлийг малчидад хөнгөлттэй үнээр тарааж байна. Бүрэн, Баян-өнжүүл, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумад “Булангаагийн” улсын газраас тэжээл өвсөө татан авах ажлыг зохион байгуулаж байна. Мөн сум ажлын хэсэг байгуулаж  төлөвлөгөө гарган хүндэрсэн газраа хэмжилт хийн Засгийн газрын 286-р тогтоолын дагуу зудын эсрдэлийн байдалаа үнэлэх ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг даалгавар авсан.

 

Сумын нэр Цасны зузаан см Цасны нягт гр/см3
1 Алтанбулаг 18 0.25
2 Баян-Өнжүүл 24 0.26
3 Бүрэн 16 0.29
4 Өндөрширээт 16 0.18
5 Эрдэнэсант 16 0.21
6 Заамар 18 0.33
7 Цээл 20 0.23
8 Угтаал 17 0.25

2018_01_14 nygt2018_01_14_Olzii

Цаашид хөдөө орон нутгаар мал бэлчээрлэх нөхцөл байдал хур тунадас нэмэж орвол хүндрэх төлөвтэй байна. Үүнээс үхэр, хонь, ямаа бэлчээрт гарах нь багасаж байгаа дүр зураг малчлын хотонд ажиглагдсан.

 

УЦУОШГ-ын ЦУУА-ын салбар хариуцсан ахлах техникч

 А.Өлзийдэлгэр

About syljee medeelel

Check Also

Төв аймгийн УЦУОШГазар 2018 оны анхны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл Ажиллагаа-1

2018 оны 4-р сарын 12-нд Төв аймгийн “Зуунмод Бороо-1” экспедиц нь аймгийн хэмжээнд хөрсний чийг ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>