Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “МОНГОЛ БАХАРХАЛ-2017” ТЭМЦЭЭНД УЦУОШГ-ЫН “АЛАГ МЭЛХИЙ” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“МОНГОЛ БАХАРХАЛ-2017” ТЭМЦЭЭНД УЦУОШГ-ЫН “АЛАГ МЭЛХИЙ” БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төрийн албан хаагчдын дунд аймгийн Нийтийн номын сангаас улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, Чингис хаан төдийгүй, Монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах,сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал-2017” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулагдаж. Тэмцээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын төлөөлөл болох Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Дулааны эрчим хүчний газар, Ус цаг уур орчин шинжилгээний газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, нийт 5 байгууллагын төрийн албан хаагчид оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн 5 төрлөөр зохион байгуулагдсанаас Тэргүүн байрт Ус цаг уур орчны шинжилгээний газрын “Алаг мэлхий” баг, Дэд байрт Нэгдсэн эмнэлэгийн “Маарамба” баг, 3 дугаар байрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн “Эрчим” багийн хамт олон тус тус манлайлсан байна. Мөн “Монгол бахархал-2017” тэмцээний үеэр Нийтийн номын сангаас ном солилцох, хандивлах аяныг зохион байгуулагдаж УЦУОШГазрын зүгээс “Цаг уурын цагаан толгой” болон бусад номнуудыг хандивласан. Нийтдээ 60 орчим иргэд оролцсон байна.

IMG2742 IMG2763

About syljee medeelel

Check Also

Лүн сумын “Туул-Лүн усны харуул”-д техникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна

ajlin bairni zar0318

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>