Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / УГТААЛ, ЦЭЭЛ, АЛТАНБУЛАГ СУМЫН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ, ХАРУУЛД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

УГТААЛ, ЦЭЭЛ, АЛТАНБУЛАГ СУМЫН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ, ХАРУУЛД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

04-19-21Угтаал, Цээл, Алтанбулаг сумын цаг уурын өртөө, харуулд  2017 оны 04-р сарын 19-21 ны өдрүүдэд  өртөө, харуулын ажил байдалтай танилцан, гэнэтийн шалган туслах ажил хийлээ. Угтаал суманд таримал ургамлын уринш, гуурстай талбайгаас хөрсний чийгийн дээж авч хяналт шинжилгээ хийв. Мөн уг өртөө шинэ техникчидтэй тул ЦУУА, ХААЦУ-ын ажиглалт хэмжилтийг газар дээр нь үзүүлэх сургалт зохион байгуулав.

04-19-21-2Дээрхи өртөө, харуулын албан хаагчдын ерөнхий мэдлэгийг  шалгах зорилгоор 25 асуулт бүхий тестийн шалгалт авч дүнг газар дээр нь танилцуулж гарсан алдаанд дээр зөв ойлголтыг өгч ажиллав.

 

 

 

 

Алтанбулаг өртөөний ХААЦУ-ын хашаалсан талбай 3 км-ын хол зайтай байсныг ХААЦУ-ын шинэ хашаалсан талбайн арчилгааг хийн ажиглалт, хэмжилт хийдэг төлөөлөх ургамлыг тэмдэгжүүлэн ажиглалт хэмжилтийг өртөөний хажуу талын шинэ хашаалсан талбайд хийх бололцоог хангав.

04-19-21-3

Цаг уурын өртөө, харуулд шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг газар дээр нь арилгаж дахин гаргахгүй байхыг анхааруулж, ажиглалт, хэмжлийн технологи мөрдөж ажиллах талаар заавар, зөвлөмж өгч ажиллаа.

Мэдээлэл боловсруулсан: ХААЦУ-ын салбар хариуцсан ерөнхий технологич: И.Түвшинжаргал

About Төв аймаг УЦУОШГазар

Check Also

БАТСҮМБЭР, БОРНУУР СУМЫН ЦАГ УУРЫН ХАРУУЛД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

         Батсүмбэр, Борнуур сумын цаг уурын харуулд 2016 оны 11-р сарын 30-ны ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>