Home / Мэдээ мэдээлэл / Ил тод байдал / олон нийтийн байгууллага / Дотоод хяналт шалгалтын комисс / УЦУОШГАЗРЫН ДОТООД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН КОМИССЫН 2017 ОНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

УЦУОШГАЗРЫН ДОТООД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН КОМИССЫН 2017 ОНЫ 1-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Ус Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/26 тоот тушаалаар батлагдсан комисс нь 2017 онд ажиллах төлөвлөгөөг газрын даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу  1-р улиралд дараах ажлыг хийлээ.

Шалгалтыг комиссын гишүүн Л.Энхцэцэг  /ЦУУА хариуцсан ерөнхий технологич /, Б.Мөнхдолгор /Ус судлалын инженер /, А.Өлзийдэлгэр / ЦУУА-ын ахлах техникч/ нар дараах салбар нэгжүүдэд хийсэн байна.

 

  1. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа:

 

Архив, албан бичиг хөтлөлтийн хүрээнд 2016 оны албан бичгүүдийг стандартын дагуу хөтлөн хаяг товъёог хийн  үдэж архивт хүлээлгэн өгсөн бөгөөд  ажлын байрны эмх цэгц сайн байлаа.

dh1

 

Эхний улирлын байдлаар нийт өргөдөл,  гомдол 89 ирснээс хугацаандаа шийдвэрлэгдсэн байна.

Дотоод удирдлагын систем болон хүргэж  ирсэн нийт 149 бичиг байсан  бөгөөд цаг тухай бүрт газрын даргад танилцуулж холбогдох инженер техникч нарт цохуулж шийдвэрлэсэн байна.

Хариутай бичгийн шийдвэрлэлтийн нийт  хувьд 79 бичиг ирсэн ба 78 бичгийг нэн даруй шийдвэрлэж, 1 бичгийн хугацаа болоогүй учир шийдвэрлэгдээгүй байна.

Тус газраас бусад байгууллагад хандан 115 бичиг явснаас 24 нь хариутай бичиг байлаа.

dh2

Нийт албан хаагчдын төлөвлөгөө болон  цаг уурын өртөө харуулын нэгсдэн төлөвлөгөөг газрын даргаар батлуулан ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолт Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.

  1.  Төсөв, санхүүгийн байдал

Байгууллагын  өдөр  тутмын хэвийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсөв, үйл ажиллагааны хөтөлбөр, дээд шатны байгууллагатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг ханган биелүүлэхэд шаардагдах эдийн засгийн нөхцөл бололцоог хамгийн үр ашигтай хэмнэлттэй байдлыг  харгалзан батлагдсан төсвийн дагуу 248.3 сая төгрөгийн санхүүжилтийн бүрэн  авч  зориулалтын дагуу зарцуулан  ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн 2016 оны гэрээг дүгнүүлэн 2017 онд ажиллах гэрээг шинэчлэн хийсэн байна.

Анхан шатны баримт, материалыг стандартын дагуу бүрдүүлэн сар бүр бараа материалын тайланг гаргасан байна.

Сар бүр шилэн дансанд www.shilendans.gov.mn сайтад мэдээллээ байршуулан, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийж, нийгмийн даатгал татварын  тайланг цаг тухай бүрт хүргүүлэн ажиллаж байна.

Санхүүгийн 1 дүгээр улирлын тайланг гарган ЦУОШГ-т хүргүүлэн ажилласан байна.

Орон нутгийн сургалт семинарын үеэр ЦУӨ, ЦУХ-ын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийн сайжруулах үүднээс бичгийн цаас, ажлын байрны цэвэрлэгээний материалаар хангасан байна.

dh3

  1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:

Байгууллагын цахим хуудсанд шалган туслах ажлын мэдээлэл цаг тухай бүрт байршуулсан бөгөөд  орон тооны бус олон нийтийн байгууллагын үйл ажиллагааны тайланг ДУС-ээр албан хаагчдад хүргүүлсэн байна.Мөн хяналт шинжилгээний ажлын үр дүн, цаг үеийн мэдээллийг байршуулсан байна.

Шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад төсөв санхүүгийн зарцуулалтын ил тод байдлыг мэдээллийг тогтмол байршуулан ажилласан байна.

dh4

  1. Цаг уурын өртөө, харуулуудад хийсэн шалган туслах ажил

Аймгийн Засаг Даргын тамгын газрын дэргэдэх  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн  харъяа агентлагуудтай хамтарч Баян суманд зохиогдсон  “Нээлттэй хаалганы өдөр”-т УЦУОШГазрын дарга Ц.Тогооч, ЦУОТХ-ийн дарга С.Отгонсүрэн, ЦУУА-ын салбар хариуцсан инженер Л.Энхцэцэг, ХААЦУ-ын салбар хариуцсан инженер И.Түвшинжаргал, БХЗХариуцсан инженер Д.Дашдорж,   УСС-ын ахлах техникч Э.Гэрэлцогт нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.Уг өдөрлөгөөр  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Урианы жилийн ажлын төлөвлөгөө, албан бичгийн стандарт болон баримт бичгийн бүрдэл, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдтэй танилцсан бөгөөд Баян сумын Цавчир буюу 3-р  багийн иргэдийн нийтийн хуралд оролцож УЦУОШГ-ын үйл ажиллагааны танилцуулга, цаг агаарын мэдээллээр мэдээлэл хийн гарын авлага болон тараах материалаар үйлчилсэн байна..

Мөн  Мааньт, Зуунмод цаг уурын өртөө, Батсүмбэр цаг уурын харуул болон  операторын  үйл ажиллагаатай танилцан шалган туслах ажлыг гүйцэтгэсэн.Уг шалгалтаар илэрсэн хяналт шинжилгээний ажлын технологийн мөрдөлт, хэмжилтийн технологийн алдаа дутагдлыг газар дээр нь арилгаж,  албан хаагчдаас шалгалт авч цаашид анхаарч ажиллах заавар зөвлөмжүүдийг өгсөн байна.

dh5

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь албан хаагчдын дунд МУ-ын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “АХА” тэмцээнийг зохион байгуулсан байна.

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:ДХШК-ЫН ГИШҮҮН                                С.ОТГОНСҮРЭН

About Төв аймаг УЦУОШГазар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>