Wednesday , December 13 2017
Онцлох мэдээ

Түүхэн замнал

CAM02453

Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын даргын 1963 оны 6-р сарын 25-ны 84 тоот тушаалаар аймгийн Ус Цаг Уурын товчоо байгуулагдаж  даргаарЗ.Гунаасүрэн томилогдон 5-н хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Дээрх тогтоолын дагуу УЦУ товчоо нь цаг уурын өртөө,  харуулын ажлыг  мэргэжлийн удирдлагаар ханган зохион байгуулах үүрэгтэйгээс гадна аймгийн цаг уур, уур амьсгалын нөхцлийг судлах, мэдээлэл цуглуулах, байгаль орчны шинжилгээ судалгаа явуулах ажлыг удирдан зохион байгуулж иржээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 381 дүгээр тогтоолоор “Ус цаг уурын шинжилгээний ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоолд Хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд ХАА-н цаг уурын харуул байгуулах нь чухал болохыг тэмдэглэсэн байдаг.
Үүний дагуу 1960 онд цаг уурын шинжилгээний Баруун-Урт өртөө, 1961-1969 онуудад Наран (1961.06.13), Сүхбаатар (1962.06.21), Халзан (1962.07.03), Түвшинширээ (1962.12.20), Онгон (1963.08.03), Дарьганга (1964.12.11), Мөнххаан (1969.05.08), 1972-1975 онуудад Уулбаян (1972.09.03), Асгат (1975.09.14), Түмэнцогт (1965.08.10) зэрэг ХАА-н цаг уурын харуулууд байгуулагджээ.
УЦУ-ын сүлжээ, шинжилгээний ажлын хөтөлбөр нэмэгдэж байгаатай холбогдуулан 1978 оны 3-р сарын 1-ны өдрийн УЦУАУЕГазрын даргын 10 тоот тушаалаар 2-р сарын 1-ны өдрөөс ХАА-н цаг уурын шинжилгээний станц 4-н хүний орон тоотой шинээр байгуулагдаж, аймгийн уур амьсгал, байгаль орчин, цаг уурын судалгаа, шинжилгээний иж бүрэн ажлын эхлэл тавигдсан байна.   Мөн УЦУАУЕГазрын даргын 1983 оны 12-р сарын 24-ны өдрийн 159 тоот тушаалаар УЦУОШАлбаны урьдчилан мэдээлэх товчоо анх байгуулагдаж, тухайн үед ОХУ-ын Новосибирск, БНХАУлсын Бээжин хотын цаг уурын төвүүдээс болон УЦУШИнститутын УМСектороос радиотелеграфын горимоор факсимиль аппарат ашиглан цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд боловсруулан үйлчилж байлаа.
Өнөө үед манай алба нь нийт 64 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж Сүхбаатар аймгийн 13 суманд 9-н ХАА-н цаг уурын харуул, 4-н ус цаг уурын шинжилгээний өртөө ажиллаж  албаны нийт төсөв 543.2 сая төгрөг, 729.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байна. Нийт ажилчдын 22 хүн буюу 34.5% нь эрэгтэй, 42 хүн буюу 65.5% нь эмэгтэй, 39 ажилтан буюу 60.9% нь цаг уурын их, дээд, тусгай дунд, мэргэжлийн курс төгссөн үнэмлэх, дипломтой, 31 хүн буюу 48.4% нь дээд боловсролтой, үүнээс МУИСургуулийн цаг уурын анги төгссөн 9, Дарханы ХАА-н дээд сургуулийн цаг уурын анги төгссөн 2 инженер ажиллаж байна.

УЦУОШГазрын даргын 2008 оны 4-р сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар 4-н хүн цаг агаарт зориудаар нөлөөлөх эрхийн сургалтанд хамрагдаж анхны экспедиц байгуулагдсанаар аймгийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэ ажил эхэлсэнээр 2008-2013 оны хугацаанд бэлчээрийн ургамлын ургац жил дутам сайжирч орон нутагт ихээхэн үр дүн өгсөн болно.

hodolgoont radariin mashin

ЦУОШинжилгээний газрын даргын 2012 оны 167 дугаар тушаалаар 2012 оны 10-р сарын 01-нд УЦУОШАлбаны бүтэцэд Байгаль орчны шинжилгээний лаборатори байгууллагдаж ус, агаар, хөрсний дээжинд шинжилгээ хийх, орчны бохирдолтнд хяналт тавьж сэрэмжлүүлэх үүрэгтэй ажиллаж байна.

laboratori-1

Ус Цаг уурын шинжилгээний өртөөнүүд

Сүхбаатар аймагт анхны цаг уурын станц 1937 оны 11-р сарын 17 -ны өдөр Эрдэнэцагаан сумын төв  болох Чоно голд  “Егүзэр”  цаг уурын өртөө, бөмбөлөг хөөргөх салбартай хослон байгуулж зөвлөлтийн мэргэжилтэнүүд ажиллуулж байгаад  1951 оноос монголын мэргэжилтэнүүдэд хүлээлгэн өгч эдүүгээ 77 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

erdenetsagaan urtuu_1

1938 оны 10-р сарын 11-ны өдөр одоогийн Баяндэлгэр сумын Хонгор багт  “Байшинт” цаг уурын өртөө байгуулагдаж засаг захиргааны хувиарлалтын өөрчлөлтөөр 1968 оны УЦУАУЕГазрын  даргын 12-р сарын 3-ны өдрийн 134 тоот тушаалаар Баяндэлгэр суманд шилжүүлэн “Баяндэлгэр” өртөө нэртэй болгон өөрчилсөн байна.

bayandelger urtuu_1

Дарьганга суманд 1964.12.11-ны өдөр ХАА-н Цаг уурын харуул байгуулагдаж шинэ барилга баригдсанаар 2008.11.01-ны өдрөөс Дарьганга харуулыг Ус Цаг Уурын шинжилгээний Дарьганга өртөө болгон хөтөлбөрийг өргөжүүлсэн байна.

Dariganga urtuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>