Wednesday , November 20 2019
Онцлох мэдээ

Сүхбаатар аймгийн нутагт Цаг агаарт зориудаар нөлөөлний үр дүнд ахиу хэмжээний хур тунадас оров.

2016 оны  5-р сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны  “ШАРГА БОРОО-1”,  “ШАРГА БОРОО-2” экспедицүүд Баяндэлгэр, Халзан, Онгон, Баруун-Урт сумдад ажилласан байна. “ШАРГА БОРОО-1” экспедиц Баяндэлгэр сумын 1-р багийн нутаг “Ловхын хадтай тонгод”,  2-р багийн нутаг “Янзын энгэр”, 4-р багийн нутаг  “Дэрсэн худаг”, Халзан сумын 1-р багийн нутаг “Баян булаг” гэсэн газруудад  10-н пуужин,  “ШАРГА БОРОО-2” экспедиц Халзан сумын нутаг “Халзан овоо”, “Цахиурт”, Баруун-Урт сумын ойролцоо “Түмэнгийн толгод” гэдэг газруудад 9-н ширхэг  пуужин харваж нийтдээ 57 грамм реагент зарцуулж цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Үүний үр дүнд Сүхбаатар аймгийн баруун, баруун өмнөд, өмнөд, зүүн өмнөд, зүүн зүгийн хэсгээр буюу Баруун-Урт 14.5 мм, Уулбаян 23мм, Баяндэлгэр 47мм, Халзан 30мм, Онгон 17 мм, Наран 8.2 мм, Дарьганга 14.3 мм, Түвшинширээ 23.9мм, Асгат 37мм, Эрдэнэцагаан 15.5 мм, Сүхбаатар 18.8мм тунадас орж хөрсний чийг хангамжийг нэмэгдүүлсэнээр бэлчээрийн ургамал ургах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

zurag 2016.05.2222

zurag 2016.05.22223 zurag 2016.05.222235 _MG_0911 zurag 2016.05.222

Тухай sukhbaatar_admin

Дахин шалгана уу!

orgomjol-1

Хүний эрхийн театр 2019 тэмцээнд УЦУОШТөвийн Тэмүүлэл баг амжилттай оролцлоо

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбараас зохион байгуулсан “Хүний эрхийн театр ...

Leave a Reply