Thursday , March 21 2019
Онцлох мэдээ

Ус цаг уурын ажилчдын зүүн бүсийн мэргэжил арга зүйн сургалт, спортын 2-р наадам Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа

Ус цаг уурын ажилчдын зүүн бүсийн мэргэжил арга зүйн сургалт, спортын 2-р наадам Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-ын даргын 2016 оны 2-р сарын 16-ны өдрийн А/11 тоот тушаалын дагуу Ус цаг уурын ажилчдын зүүн бүсийн мэргэжил арга зүйн сургалт, спортын 2-р наадам Сүхбаатар аймагт 2-р сарын 26, 27 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалт спортын наадамд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн УЦУОШАлбаны ажилчид оролцсон байна. Мөн ЦУОШГ-аас Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцогоор ахлуулсан ажлын хэсэг ирж оролцсон ба ЦУОШГ-аас хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч чөлөөт уулзалт ярилцлага болон Цаг уур уур амьсгал, ХАА-н цаг уур, Байгаль орчны лабораторийн чиглэлээр мэрэгжил арга зүйн сургалт зохион байгуулсан байна.

IMG_8014

           IMG_8093 IMG_8121

IMG_8367

Сургалтын дараа цаг уурчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, шатар гэсэн спортын 5-н төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсоноос:

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй багуудаас Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Хэнтий аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр.

IMG_8379

Эмэгтэй багуудаас Дорнод аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Хэнтий аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны баг 3-р байранд шалгарсан байна.

IMG_8220

Волейболын төрөлд:

Эрэгтэй: Хэнтий аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр.

IMG_8380

Эмэгтэй багуудаас Хэнтий аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Дорнод аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны баг 3-р байранд шалгарсан байна.

IMG_8220

Ширээний теннисний тэмцээнд:

Эрэгтэй: Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны сүлжээний техникч Г.Алтаншагай 1-р байр, Хэнтий аймгийн УЦУОШАлбаны техникч Доржсүрэн 2-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны дарга Х.Энхбаяр 3-р байранд шалгарсан байна.

Эмэгтэй: Хэнтий аймгийн УЦУОШАлбаны уур амьсгалын инженер Ганчимэг 1-р байр, Хэнтий аймгийн УЦУОШАлбаны усны инженер Энхцэцэг 2-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны ерөнхий инженер З.Мөнхбаяр 3-р байранд шалгарсан байна.

 Шатар:

Эрэгтэй: Хэнтий аймгийн УЦУОШАлбаны техникч Доржсүрэн 1-р байр, Сүхбаатар УЦУОША-ны сүлжээний инженер А.Шинэбаяр 2-р байр, Дорнод аймгийн УЦУОША-ны жолооч Эрдэнэбаатар 3-р байранд шалгарсан байна.

Эмэгтэй Сүхбаатар аймгийн УЦУОША-ны техникч Ж.Хишигжаргал 1-р байр, техникч Б.Саранцэцэг 2-р байранд тус тус шалгарсан байна.

 IMG_8168

Дартс:

Эрэгтэй: Хэнтий аймгийн УЦУОШАлбаны техникч Г.Оюунбаатар 1-р байр, Хэнтий аймгийн УЦУОШАлбаны жолооч Өлзийбаяр 2-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны сүлжээний техникч Г.Чинбат 3-р байранд тус тус шалгарсан байна.

Эмэгтэй: Дорнод аймгийн УЦУОШАлбаны техникч Хоролсүрэн 1-р байранд, Сүхбаатар аймгийн УЦОША-ны техникч Р.Отгонбаатар 2-р байр, Дорнод аймгийн УЦУОША-ны техникч Мөнхчимэг 3-р байранд галгарсан байна.

Нийт спортын 5-н төрлийн багийн дүнгээр Хэнтий аймгийн УЦУОША-ны тамирчид 1-р байр, Сүхбаатар аймгийн УЦУОШАлбаны баг тамирчид 2-р байранд, Дорнод аймгийн УЦУОША-ны баг 3-р байранд шалгарч Хэнтий аймгийн УЦУОШАлбаны баг шилжин явах цомийн эзэн болсон байна.

Тухай sukhbaatar_admin

Дахин шалгана уу!

daats 2018-5

Сүхбаатар аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>