Дэлхийн цаг уурын байгууллагын бүсийн төвүүдэд байгалийн гамшиг, осол, хүн, малын хоц халдварт өвчин тархалтын үед “Цаг уурын ажиглалтын мэдээ”-г 3 цаг тутамд мэдээлдэг тул тус байгууллагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэвийн ажиллах боломжоор хангаж, авто замын пост, хяналтын цэгээр бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байхаар #УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС шийдвэрлэсэн байна. Иймд ЦУОШГазрын дарга С.Энхтүвшин 21 аймгийн УЦУОШТөвийн удирдлагатай цахим хурал зохион байгуулж мэдээлэл, үүрэг даалгаварууд өглөө.
Мөн Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяр 13 сумын ус цаг уурын шинжилгээний өртөө, харуулын техникч нартай цахим хурал зохион байгуулж цар тахалын үед цаг уурын байгууллагын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг тасралтгүй явуулах, ариутгал халдваргүйжилтийн дэглэмийг сайтар баримтлаж ажиллах талаар мэдээлэл, үүрэг даалгавар өглөө.
УЦУОШТөв 2020.11.18