Sunday , January 26 2020
Онцлох мэдээ

ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ “ШАРГА БОРОО-3” ЭКСПЕДИЦ БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд тал хээрийн түймэр гарах эрсдэлтэй болон бэлчээрийн талбайн чийгийг нэмэгдүүлж ургамлын ургалтыг тэтгэх, хуурайшилт ган цөлжилтийн нөлөөг бууруулах зорилгоор ЦАЗН хур тунадас нэмэгдүүлэх “Шарга бороо-3” экспедицыг ЦУОШГазрын даргын 2019.04.02-ны өдрийн А/73 дугаар тушаалаар байгууллаа. Тус экспедиц байгуулагдсантай холбогдуулан тус сумын цаг уурын өртөө, Онцгой байдлын албанаас 2 ажилтанг Улаанбаатар хотод ЦАЗН ажилтан бэлтгэх сургалтанд хамруулж мөн тус экспедицыг ЦАЗН тоног төхөөрөмж болон 10 ширхэг пуужин, үйл ажиллагааны удирдлага зааварчилгаагаар ханган ажиллаж байна. Тус экспедиц ЦАЗН хээрийн ажиллагаанд  1 удаа гарч 2 пуужин харваж. 61.0 мм хур тунадас нэмэгдүүлэн ажиллаж байна.

ETS-1 ETS-3ETS-2  ETS-4

Тухай sukhbaatar_admin

Дахин шалгана уу!

orgomjol-1

Хүний эрхийн театр 2019 тэмцээнд УЦУОШТөвийн Тэмүүлэл баг амжилттай оролцлоо

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбараас зохион байгуулсан “Хүний эрхийн театр ...

Leave a Reply