Monday , May 20 2019
Онцлох мэдээ

Сүхбаатар аймгийн Дарьганга өртөө, Наран, Онгон харуулд шалган туслах ажил хийлээ

Сүхбаатар аймгийн Дарьганга өртөө, Наран, Онгон харуулд шалган туслах ажлын илтгэх хуудас

2018 оны 05 сарын 18 өдөр

  1. Тэмдэглэл

Дарьганга өртөөний ажил байдалтай танилцаж, зохион байгуулалт, ажиглалт, хэмжлийн технологийн алдаа зөрчлийг илрүүлэн арилгах, дэвшилттэй сайн зүйл, арга туршлагатай танилцаж шалган туслах ажилыг 2018 оны 05-р сарын 17-ны өдрөөс 05-р сарын 18-ны өдрүүдэд хийлээ.

А. Ажлын ололтын талууд

– Дарьганга өртөөний ажлын өрөө тасалгаа, гаднах орчин цэвэрхэн байлгаж, өрөө тасалгаанд их засвар үйлчилгээ хийгдсэн. Багаж үйлчилгээний зөвлөмж тогтмол ирдэг.

Ажлын дэвтэр, тууз, хэмжих хөтлөж ажлын зохион байгуулалт сайн байлаа.

  • Дарьганга өртөө нь цаг уурын шинжилгээний талбайн багаж тоног төхөөрөмжийг технологийн дагуу арчилж, ажиглалт хэмжилт хийж байгаа.
  • Цаг агаарын мэдээгээр үйлчлэх салбарыг сумынхаа ЗДТГазрын байранд байрлуулж ард иргэдэд үйлчилдэг.
  • Бичиг хэргийн хөтлөлт эмх цэгцтэй, тусгай хавтаснуудтай.
  • Хашаалсан талбай Алтан овооны хамгаалтын хашаан дотор байралсан. Ажиглалтын талбайн Б хэсэгт бүх ургамлыг пайзалсан. 5 сарын 4,14-ны өдрүүдэд 2 удаа ургац тодороойлсон газар мэдэгдэж байсан. Дэвтэр хөтлөлт ажиглалт бүгд хийгдсэн.
  • Усны гутал нь цоорсон байсан 2017 онд доктор н.Оюунбаатар инженер судалгааны ажлаар ирэхдээ усны харуулын техникчид усны гутал өгсөн.
  • 2018 онд Усны харуулын хувцасыг хангалтаар өгсөн.
  • Цэвэр спиртын асуудлыг шийдвэрлэж өгсөн.

Б. Ажлын дутагдалтай талууд

– ЦД-1 дэвтэрт засвар их хийж байна.

– Ажил дүгнэх талаар техникч нар хангалтгүй ажилласан.

– Усны харуулын ажиглагч ажил дүгнээгүй, ажлын цаг ашиглалт хангалттгүй

– Техникч нарын ажил дүгнэлтийг өдөр, сар, улирал бүрээр гаргаагүй.

– Цаг агаарын мэдээгээр үйлчлэх цахим үйлчилгээ хангалтгүй.

– Усны харуулын ажиглагч нь хангамжаар ирсэн хувцас материалын ирсэн он сар өдөр бүртгэл байхгүй.

– Биологийн сорьц авсан мэдээллийг усны инженерээс авч Сүхбаатар аймгийн БОШЛ-д болон орон нутгийн ард иргэдэд мэдээллээр үйлчилгээ үзүүлдэггүй.

В. Өмнөх шалган туслах ажлын өгсөн үүргийн биелэлт

– Бүхээгний савхыг дарж хадсан.

– Дарьганга өртөөний ажлын өрөө тасалгаа, байшингийн өнгө үзэмж сайжируулах үүргийг биелүүлж, өрөө тасалгаанд засвар үйлчилгээ хийгдсэн.

– Өөрөө бичигчийн лент засах үүрэг өгөгдсөн байсан термограф, гигрограцын лентүүд цэвэрхэн бичигдсэн байсан.

– Усны харуулд өмнө хийгдсэн шалган туслах ажлын акт, өгөгдсөн үүргүүд байхгүй, бичиг баримт эмх цэгцгүй.

  1. Биелэгдээгүй заалт (%)

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  Байхгүй . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

  1. Шалган туслах ажлаар арилгасан үл тохирол, заасан хичээл, өгсөн зөвлөгөө

УЦУОШГазрын дарга Х.Энхбаяр нь Холбогдох хууль, стандарт, заавар, ном, өмнө өгсөн үүрэг, түүний биелэлтийг шалгаж ажлын байрны тодорхойлолт, хөтөлбөр, дэвтэр, тууз, хэмжих хэрэгсэл, ажлын дүн, байртай танилцасан. Мөн хууран мэхлэх зөрчил байгаа эсэхийг шалгах, өөрсдөөр нь засуулах, ажилаа сайжируулан ажилласан.

ЦУОТХэлтсийн дарга Ц.Батхүү нь цаг уурын ажиглалт хэмжлийн технологийн мөрдөлт, ажлын байр, ажиглалтын талбай, дэвтэр, цахим тайланг шалгаж үл тохирол, алдаа зөрчлийг илрүүлэн ажиллаж, “хэмжил ба технологийн тухай үндсэн ойлголт”, “цаг уурын ажиглалт хэмжлийн уламжлалт технологи” гэсэн сэдвээр хичээл зааж зөвлөгөө өгсөн.

– Шинжилгээний талбайн торыг татаж чангалсан

– Флюгерийг хар, цагаанаар будаж,

Нийт бүрэлдэхүүн хуралдаж алсын барааны өдрийн тэмдэгтийн харагдах өнцөг, харагдацыг шалгаж, АБХ-ын 50км-ын дутууг нөхөн гүйцээж будангийн зэргээр үнэлэх аргачлалыг зааж, ЦД-1 дэвтэрт хэрхэн бичих зөвөлгөөг өгч ажилласан.

ХААЦУ-ын чиглэлээр

2.1 Өндөр хэмжсэн өмнөх ажиглалттай уяалдж байсан.

2.2 Төлөөлөх 3 ургамал дээр цухуйлтаас өөр үе шат илрээгүй.

2.3 Хийдэг ажиглалтаар нэр цохож асуусан бүгд зөв хариулсан.

2.4 Хагшаалаагүй талбайн ажиглалт жигд явагдаж байсан.

Мөн далайн түвшнээс дээших өндрийг шинэчлэн тогтооход Эрдэнэцагаан өртөөны шинжилгээний талбайн бүхээгний шатанд h=1070.0 м өндөртэй байсныг тогтоов.

Өргөрөг уртрагыг шинжилгээний талбайн бүхээгний шатанд JPS багажаар тодорхойлоход 45054’38.0”, уртраг 115022’37.4” гэж тогтоосон.

  1. Шалган туслах ажлын грүппээс өгсөн үүрэг

– LasarJet1018 принтерийн driver-ийг суулгах, хэвийн ажиллагаанд оруулах

– Сар тутам шалгалт авч байх

– Ажил дүгнэж байх, тогтмолжуулах

– Өртөөний түүхийн дэвтэр байнга тогтмол хөтөлж /Он, сар, өдрөөр/

– Алсын барааны тэмдэгтийн зураглал хийх

– Хөрсний шат шинэчлэх /Дулаан орохоор/

– Хөрсний термометр байрлалыг тогтмол шалгах, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР ШЗ.ll.03.2014-ыг мөрдөж ажиллах

– Масс мессеж дамжуулалтын явц, ирцийн мэдээ авч

– Цасны жингийн харьцуулалт, байнгын рейкыг шалгах

  1. Тус салбар, нэгжийн ажилд өгсөн үнэлгээ

Сүхбаатар аймгийн УЦУОШГазрын даргаар батлуулсан Эрдэнэцагаан өртөөнд шалган туслах ажлын удирдамжын дагуу 12 чиглэлээр үйл ажиллагааг шалган туслах ажил хийгдэж хангалттай гэж үнэлсэн.

  1. Шалгалтын дүнг танилцуулсан байдал.

“Хэмжил ба технологийн тухай үндсэн ойлголт”, “Цаг уурын ажиглалт хэмжлийн уламжлалт технологи” гэсэн хичээлийн дагуу ерөнхий цаг уурын 17 асуулттай тус өртөөний 5 техникчээс шалгалт авсан.

Дарьганга өртөөний техникч нараас авсан шалгалтын дүн

 

Техникч нарын нэрс Дундаж дүн Үнэлгээ
1. Ц.Тогоонтөмөр 90.0% А
2. Ж.Мөнхцэцэг 83.3% B
3. Н.Анхтуяа 83.3% B
4. Г.Отгожаргал 83.3% B
5. Б.Отгон 83.3% B

 

Наран, Онгон харуулын ажиглагч нараас авсан шалгалтын дүн

 

Техникч нарын нэрс Дундаж дүн Үнэлгээ
1. Ч.Энхцэцэг 72.7% С
2. Д.Хонгорзул 68.8% D

 

 Шалган туслах ажлын грүпп:

УЦУОШГАЗРЫН ДАРГА.                         Х.ЭНХБАЯР

ЦУОТХЭЛТСИЙН ДАРГА.                       Ц.БАТХҮҮ

ХААЦУ-ЫН ИНЖЕНЕР                             С.АЛТАНЦООЖ

БОЛАБОРАТОРЫН ЭРХЛЭГЧ                           Н.МӨНХБАЯР

Тухай sukhbaatar_admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>