Tuesday , September 18 2018
Онцлох мэдээ

ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТА БҮХНИЙГ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын судлаачидтай хамтран хийдэг. Цаашид уг үнэлгээний орон зайн нарийвчлалыг ихэсгэж, бүс нутаг, голын сав газар гэх зэргээр улам сайжруулан хийхийг зорьж байна. Энэ зорилгоор аймгуудын УЦУОШТ, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран орон нутагт эрдэм шинжилгээний бага хурлыг 2 жил тутам зохион байгуулдаг.

Энэ жил Баян-Өлгий аймгийн УЦУОШТ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаа тул тус аймагтай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөл, мөсөн гол” гэсэн сэдвээр 2018 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд танай бүхнийг тус хуралд илтгэл хэлэлцүүлж оролцохыг урьж байна. Илтгэгчийн нэр, тавих илтгэлийн нэрийг 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Холбоо барих:

УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга, доктор П. Гомболүүдэв,

Утас: 318751, 99256992

Электрон шуудан. Pgombo@hotmail.com

-Хавсралт
“Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөл, мөсөн гол”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын өгүүлэл, илтгэлд тавигдах шаардлага:
Судлаачид та бүхнийг дээрх сэдэвтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг эмхэтгэсэн 3-4 А4 хуудас бүхий эрдэм шинжилгээний өгүүллийг доорх форматаар бэлтгэж 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор дараахь электрон шуудангаар ирүүлнэ үү.
УЦУОСМХ-ийн УАӨНСХ-ийндарга, докторП.Гомболүүдэв,
Утас: 318751, 99256992
Электрон шуудан. p_gombo@hotmail.com

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

d12a0fdc-2b45-43b3-b2da-fe629bb21819

Зориг сангийн “Орон нутгийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр”-т тус газрын усны ахлах техникч А.Нямгарав Сэлэнгэ аймгаасаа шалгарлаа.

Зориг сан нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор 2016 оноос эхлэн ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>