Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурчдын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ. Семинарт 7 станц 6 харуулын 18 ажилчин хүрэлцэн ирж оролцож байна. Уг семинараар өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцэж, 2018 онд ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, шаардлагатай хичээл сургалтуудыг зохион байгуулах юм.