Monday , December 10 2018
Онцлох мэдээ

Ус, цаг уур,байгаль орчны хяналт шинжилгээ/ 2-р сарын тойм мэдээ /

Хур тунадас: 2018 оны 02-р дугаар сарын хоёрдугаар 10 хоногийн байдлаар: 1-нд зүүн өмнөд хэсгээр, 8, 13-нд ихэнх сумдын нутгаар, 9-нд хойд хэсгээр, 10-нд зүүн хэсгээр, 0,0-3,0 мм цас орлоо. Бусад хугацаанд цас ороогүй.

 Салхи: Ихэнх хугацаанд салхи баруун болон баруун хойноос 5-10 м/сек байв. 13-нд нийт нутгаар  салхи түр зуур ширүүсч 11-16 м/сек хүрсэн.

 Цасан бүрхүүл: Орхон, Бугант, Баруунбүрэн, Орхонтуул, Хүдэр, Баянгол, Мандал  сумдын нутгаар 8-23см, цасны нягт 0,16-0,24 г/см3, бусад сумдын нутгаар 1-7см, нягт 0,17-0,18г/см3 байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын  4зүгт хийсэн хэмжилтээр Орхонтуул 18-30см, Баруунбүрэн 11-28 см. Орхон 7-9 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Орхонтуул, Баруунбүрэн  суманд 0.15-0.34г/см3,   хунгарласан газартаа 20-73см,  хөрийн зузаан 4-26см хүртэл хатуурч нягтаршсан байна.

Агаарын температур: 3, 5-7, 11, 14-17 хооронд хүйтэрч шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байсан бол 6, 7, 13, 18-20 хооронд дулаарч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байв. Бусад хугацаанд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байлаа.

Ус судлал: 02-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар: Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн сум орчмоор 100 см Сүхбаатар сум орчмоор 58 см, Орхон голын мөсний зузаан Орхон сумаар 140 см, Сүхбаатар сумаар 80 см байгаа бол Ерөө голын мөсний зузаан Ерөө сумаар 105 см, Дулаанхан сумаар 105 см байна. Хараа голын мөсний зузаан Баянгол сум орчмоор 121 см Хүдэр голын мөсний зузаан Хүдэр сумаар 86 см байгаа бол Зэлтэр голын мөсний зузаан Түшиг сумаар 73 см байна.

 Хөдөө аж ахуй :  МАА-н үйлдвэрлэлд  нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, Цагааннуур суманд мал төллөлт үргэлжилж  байна. Орхонтуул, Баруунбүрэн  сумдын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндэрсэний улмаас малын бэлчээрлэлт  саатсан.

Байгаль орчин: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 02-р сарын  2-р арав хоногийн ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.007 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их нь 0.031 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Мандал сумын агаарын чанарын 2-р харуулын  02-р сарын хоёрдугаар арав хоногийн ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их нь 0.027 мг/м3 байна.

 

               Тойм  бичсэн: инженер                            П.жигүүрцэцэг

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

DSCN0123

Цаг уурын автомат станцуудаа камержуулах ажил үргэлжилж байна…

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь 2017 оноос эхлэн шат дараатайгаар цаг ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>