Thursday , June 21 2018
Онцлох мэдээ

“ТӨРИЙН АЛБА-САХИЛГА, ХАРИУЦЛАГА” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо.

ЗДТГ-аас Монгол Улсын ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны манлайлал, мэргэшил, харилцааны түвшинг сайжруулах санал зөвлөмж гарган бүх шатны төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх зорилгоор “ТӨРИЙН АЛБА-САХИЛГА, ХАРИУЦЛАГА” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Манлайлал, удирдлага хөгжлийн академийн сургагч багш Л.Найдан нарын албаны хүмүүс оролцож, сумдын удирдлагууд, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар хамрагдлаа. Энэ өдөр хуран цугласан нийт төрийн албан хаагчид МУ-ын Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн ажлын цаашдын бодлого чиглэл, анхаарах асуудлуудтай танилцаж, төрийн албан хаагчдын үнэ цэнийн тухай лекц сонсож олон олон шинэ мэдээлэл авч, мэдлэгээ нэмлээ. Энэ зөвлөгөөнд манай газраас 7 хүн хамрагдаж, дарга М.Рэгзэдмаа “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

24796477_2074761516089336_2029833854900774689_n

darga1

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

d12a0fdc-2b45-43b3-b2da-fe629bb21819

Зориг сангийн “Орон нутгийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр”-т тус газрын усны ахлах техникч А.Нямгарав Сэлэнгэ аймгаасаа шалгарлаа.

Зориг сан нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор 2016 оноос эхлэн ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>