Tuesday , December 12 2017

Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажиллалаа

2017 оны 8-р сарын 25-нд манай аймагт улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг ажиллалаа.ОБЕГ-ын дэд дарга П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Х.Мягмаржав, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар нарын хүмүүс багтсан байв. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, харилцан ярилцлаа. УЦУОШГ-ын дарга М.Рэгзэдмаа 2017 онд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагаа, аймгийн зуншлагын байдлыг танилцуулж мэдээлэл хийлээ.  Ажлын хэсэг тулгамдаж байгаа асуудлыг дээд шатны удирдлагуудад танилцуулахаа илэрхийлээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангаж, бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

ulsiin ontsgoi komiss

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

18816742_1446319265428345_233307603_n

Сэлэнгэ аймгийн Баруунхараа цаг уурын өртөөний “Бороо-4” экспедиц авто машинтай боллоо.

“Анхтамир”  ХХК-ын захирал, гавъяат механикжуулагч Н. Норовсамбуу  Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Цаг ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>