Sunday , October 22 2017

Олон улсын бага хурал боллоо

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГазар, ГОУХАН-ийн эрдэс, баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газар, “UNITED MANAGEMENT CONSULTING” LLC хамтран зохион байгуулж байгаа “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол үйлдвэрлэлийн олон улсын бага хурал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж байна. Энэхүү Олон улсын бага хурлын үндсэн зорилго Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зүй зохистой хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох хэрэгцээ, шаардлага, боломж, арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь өргөн хүрээнд хамтран хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгуулахаар санал хүсэлтээ нэгтгэн эрх бүхий байгууллагад уламжлахад чиглэгдэж байна. Бага хуралд салбар яамны төлөөлөл, ХАА-н салбарын эрдэмтэн докторууд, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, малчид, тариаланчид оролцлоо. Уг хурлын үйл ажиллагааны үеэр манай газар Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулга хийлээ.

IMG_7965

 IMG_7947

IMG_7991

IMG_7978

IMG_7993

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

18816742_1446319265428345_233307603_n

Сэлэнгэ аймгийн Баруунхараа цаг уурын өртөөний “Бороо-4” экспедиц авто машинтай боллоо.

“Анхтамир”  ХХК-ын захирал, гавъяат механикжуулагч Н. Норовсамбуу  Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Цаг ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>