2017 оны 5-р сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Бороо-1, 2, 3 экспедицүүд аймгийн хэмжээнд гарсан түймрүүдийг унтраах, хөрсний чийг нэмэгдүүлэх зорилгоор Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан сумдын нутгаар 5-26 мм, бусад сумдын нутгаар 1-7 мм хур тунадас орсон байна. Мандал, Баруунбүрэн сумдын нутагт гарсан түймэр бүрэн унтарлаа.