Thursday , March 21 2019
Онцлох мэдээ

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд “Намрын ургац-2016” тариаланчдын улсын зөвлөгөөн зохион байгуулагдаж, албаны дарга М.Рэгзэдмаа оролцлоо.

ХХААХҮ-ийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын тариаланчдын холбоо хамтарсан “Намрын ургац-2016” уулзалт зөвлөгөөн энэ сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалт зөвлөгөөнд зохион байгуулагчдаас гадна Сэлэнгэ аймгийн удирдлага, гурил үйлдвэрлэгчид, техник тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллага аж ахуй нэгж нийт 400 гаруй төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцлоо.
olloo_mn_1472525369_vn

Монгол улсын хэмээнд ургац хураалтын байдлыг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулснаас гадна Сэлэнгэ аймгийн ургац хураалтын байдлыг газар дээр нь хамтран нягтлан үзэж, шинэ сортын үр тариалалтаар тариаланчид харилцан туршлага солилцлоо.

Уулзалт зөвлөгөөний туршид бордоо үйлдвэрлэгчид техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд үзэсэгэлэн худалдаа ажиллуулж байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байлаа.

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

Сэлэнгэ аймагт тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2018 оны 4-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Тариаланчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *