Monday , December 17 2018
Онцлох мэдээ

Албан хаагчдын ажлын үндсэн чиг үүрэг

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ЧИГ ҮҮРЭГ

  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний мэдээ мэдээллийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Шинжилгээ судалгаанд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үйлчилгээ, шалгалт тохируулгыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлуудыг гүйцэmгэнэ.
  • Байгаль орчин, Ус судлалын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Байгаль орчин, гол мөрний усанд хийх хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хийсэн шинжилгээ хэмжилтийн үр дүнд үнэлэлт өгч байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийг тогтоох, мэдээ мэдээллийг холбогдох газарт хүргэх

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Хяналт шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж уур амьсгал, ХАА-н цаг уурын горимын санг бүрдүүлэх
  • Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах, байгаль цаг агаарын болон аюултай үзэгдлийн үнэн зөв мэдээ мэдээллийг аль болох эрт хугацааны өмнөөс урьдчилан мэдээлж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээгээр төр засаг, байгууллага ард иргэдэд үйлчлэх

ЗАХИРГАА АЖ АХУЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Албаны хэмжээнд явагдаж байгаа аж ахуй, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулах
  • Санхүүгийн тайлан тооцоо, тайлан балансыг тухай бүр гарган холбогдох газарт мэдээлэх
  • Төсвийн зарцуулалт ашиглалтанд хяналт тавьж ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
  • Байгууллагын боловсон хүчний хангалт, тэдний мэрэгшил, мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах ая тухтайнөхцлийг хангах
  • Дотоод бичиг хэрэг, аж ахуйн хангамжийн ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх
  • Салбар нэгжүүдийн шинжилгээ судалгааны баримтуудыг хүлээн авч цэгцлэх, нөхөн сэлбэх, нягтлан шалгах, хадгалах хамгаалах
  • Цаасан суурьтай баримтуудыг сканердах, тоон мэдээнүүдийг шивэх, хөрвүүлэх, шинээр нэвтэрч буй программ хангамжуудыг судлах ашиглах, баримтуудаа оруулж цахим сан үүсгэх

Тухай ganaa_selenge

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>