Tuesday , September 17 2019
Онцлох мэдээ

“Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зӨвлӨгӨӨн-2018”

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2018 оны ажлын нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 1 дүгээр байр, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 2 дугаар байр, Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 3 дугаар байр эзэллээ.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн-2018 Улаанбаатар хотноо 3 хоног болж өнгөрлөө. Энэ үеэр салбарын “Оны тэргүүний салбар, нэгжүүд”-ийг шалгаруулж, урамшуулав.

Мөн Шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнгээр Сэлэнгэ аймгийн “Бугант” хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул “Тэргүүний харуул”-аар, Дархан-Уул аймгийн “Хүйтэн-Шарын гол” усны шинжилгээний харуул “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгарлаа.

Түүнчлэн Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнг үндэслэн Хөвсгөл аймгийн “Цагаан-Үүр” өртөөг “Тэргүүний өртөө”-гөөр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо” экспедицийг “Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор шалгарууллаа.

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

Сэлэнгэ аймагт тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2018 оны 4-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Тариаланчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ...

Leave a Reply