Breaking News
Home / Uncategorized / УЦУОШТ-ийн ХАА-н цаг уурын хамт олон “Монгол орны бэлчээрийн мониторинг, мэдээлэл үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцож III байр эзэллээ

УЦУОШТ-ийн ХАА-н цаг уурын хамт олон “Монгол орны бэлчээрийн мониторинг, мэдээлэл үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцож III байр эзэллээ

_DSC5875
2018 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 1-ний хооронд Монгол орны бэлчээрийн үндэсний II форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Форумд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриелла Спирли, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, Дэлхийн нүүдэлч малчдын холбооны дэд ерөнхийлөгч асан, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн малчдын холбооны тэргүүн, профессор малчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын шилдэг Манлайлагч I, II одонт малчин С.Мааманхүү, ШХА-ийн НАМЭМ төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр нар зочид оролцож байна.
Мөн ХХААХҮЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ зэрэг төрийн байгууллага, МБАНХ, МННХ, МАШҮХ, МГЗБХ, БСТ, Хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид нийгэмлэг, Байгаль-Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэг, Дэ Нэйчи Консерванси байгууллага, Лондонгийн амьтан судлалын нйигэмлэг, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Жасыль холбоо, Оюуны Оньс, Даацтай хөгжлийн ирээдүй, Хангай нутгийн бэлчээр, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
Түүнчлэн ХААИС, МУБИС, ШУА-ын ЕБаСБХүрээлэн, МААЭШХ зэрэг сургалтэрдэм шинжилгээний байгууллагууд, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ШХА, Мерси Кор, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага, ШХА-ын НАМЭМ, НҮБХХ-ийн БИОФИН, “Монгол орны зүүн бүсийн тогтвортой ноолуурын өртгийн сүлжээ”, ХАА хөгжлийн олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” зэрэг төслийн төлөөлөл, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын дарга, мэргэжилтэн, сумын ЗДТГ-ыэ Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөлийн төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 330 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгуулж байна.
Тус форумыг угтан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, УЦУОСМХ-тэй хамтран зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн мониторинг, мэдээлэл үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” сэдэвт болзолт уралдаан зарлагдсан ба энэ уралдаанд УЦУОШТ-ийн ХАА-н цаг уурын хамт олон амжилттай оролцож III байр эзэлж өргөмжлөл, 400 мянган төгрөгөөр шагнууллаа.

About Byambadorj Agbaandorj

Check Also

УЦУОШТөвийн хамт олон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “ЭЕРЭГ БОЛ ГОЁ” аянд нэгдлээ

УЦУОШТөвийн хамт олон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Эерэг бол гоё” аянд нэгддээ. Эрдэнэт хотод болсон ...

Leave a Reply