Wednesday , October 18 2017
Онцлох мэдээ

Түүхэн замнал

        Анх 1936-1955 онуудад ЗХУ-ын мэргэжилтэнүүд ажиллаж байсан ба 1951 оноос эхлэн монгол ажилчдыг сурган бэлтгэж эхэлсэн. 1959 оны 07 сарын 08-ны өдөр ЗХУ-ын мэргэжилтэнүүд багаж тоног төхөөрөмжийн хамтаар монгол ажилчдад хүлээлгэн өгч тэр үеэс эхлэн монгол ажилчид ажиллаж эхэлсэн. Монгол оронд ус цаг уурын шинжилгээний ажлыг өргөжүүлэх талаар БНМАУ, ЗХУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр ёсоор тухайн үеийн олон улсын жишигт нийцсэн тогтмол ажиглалт мэдээлэлтэй Ховд өртөөг 1936 оны 10 сарын 1-ний өдөр анх байгуулсан байна. 1962 онд Ус Цаг Уурын товчоо байгуулагдаж харъяа салбаруудаа нээн бүх сумдад цаг уурын салбартай болсноор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг уурын сүлжээ бий болсон.
1988 оны 03 сард товчоог Ус Цаг Уур Байгаль орчны газар, 1992 онд Байгаль орчны хяналтын газар, 1994 оноос УЦУОШТөв гэж тус тус өөрчилж байсан байна. 2009 оноос УЦУОШАлба болон үйл ажиллагаагаа явуулж байна.

        Одоо УЦУОШАлба нь Цаг уурын хэлтэс, Ус Орчны Шинжилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн тасаг гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаг уурын хэлтэст: Цаг уурын хэсэг, ХАА-н цаг уурын хэсэг, Урьдчилан мэдээлэх товчоо, Холбоо сүлжээ, Мэдээллийн дэд сан, ЦАЗНөлөөлөх салбарууд,хөдөөгийн ус цаг уурын 9 өртөө, ХАА-н цаг уурын 7 харуул, Ус Орчны хэлтэс хэлтэст : Байгаль орчны шинжилгээний Лаборатори, ус судлалын салбар, ус судлалын 11 харуул, Захиргаа аж ахуйн тасаг: Дарга, Нябо, Хүний нөөц, Нярав, Жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр удирдлагаар ханган ажилладаг.
Нийт 93 ажилтан албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд Дээд боловсролтой 48, цаг уурын инженер 25, цаг уурын техникч 7, мэргэжлийн курсээр бэлтгэгдсэн 61 ажилтан албан хаагчид ажиллаж байгаа ба мэргэжлийн 1-2-р зэрэгтэй инженер, техникийн 33 ажилчидтай. Насны ангилалаар авч үзвэл: 20-35 насны 32, 36-45 насны 34, 46 –аас дээш насны 31 ажилтан албан хаагчид ажиллаж байна.
1. ЦАГ УУРЫН ХЭЛТЭС:

Тус Хэлтэс нь 1995 оноос ерөнхий технологич, 2013 оноос эхлэн Технологийн хэлтэс, 2015 оноос эхлэн цаг уурын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэлтсийн зорилго нь: Ус Цаг Уурын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилт, хэмжлийн нэгдмэл байдал,сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, салбар нэгжүүдээ технологи арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахад оршино.
Хэлтсийн даргаар Р.Цагаанцоож, цаг уурын инженер Ганбаяр, ХАА цаг уурын инженер Дэлгэр, Сүлжээний инженер Ганцэцэг, Мэдээлэлийн дэд сангийн инженер Цэрэнханд, Зэвсгийн инженер Отгонтөмөр, Радарын инженер Мягмардорж, Техникийн инженер Хаш-эрдэнэ, Цаг уурын техникч Оюунгэрэл, Даваабал, ХАА-н техникч Наранхишиг, Сүлжээний техникч Түвшинбаяр, Нансалмаа, Цацралтуяа, Отгонцэцэг, ХАА-н цаг уурын 9 өртөө, 7 харуул нийт 69 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаг уурын хэсэг: Тус салбар нь анх 1940 онд ХАА-н цаг ууртай хамтран байгуулагдсан ба 1997 оноос эхлэн ХАА-н цаг уураас бие даан салж автоматжуулсан боловсруулалтанд шилжин орсон. Одоо 1 инженер 2 техникчтэй орон нутагтаа 9 өртөө, 7 харуулын цаг уурын ажиглалтын материалд онолын болон техникч шалгалт хийхийн зэрэгцээ өртөө харуулыг мэргэжлийн удирдлагаар хангаж уур амьсгалын горимын мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. 2008 оноос эхлэн цаг уурын өртөө харуулын материал боловсруулалтанд хүснэгт хэрэглэхийг зогсоож цаасгүй технилогид шилжүүлсэн. Уур амьсгалын горимын мэдээний судалгааг сар бүр web сайтад тавьж байна.
ХАА-н цаг уурын хэсэг: 1940 онд ХААЦУ-ын станц анхлан байгуулагдсан 1997 оноос эхлэн бие даасан салбар болон аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Одоо 1 инженер, 1 техникчтэй. Таримал болон бэлчээрийн ургамалд цаг агаар, уур амьсгалын үзүүлж байгаа нөлөөг цаг уурын бүх өртөө харуулд тогтмол ажиглаж, бэлчээрийн даац багтаамжийн ажиглалт судалгааг хийж, төр засгийн байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж байна. ХАА-н цаг уурын мэдээллийг 10 хоног тутамд боловсруулан web сайтад гаргаж байна.
Холбоо сүлжээний хэсэг: 1984 онд анх телеграфын аппаратаар мэдээ, факсималь аппаратаар зураг хүлээн авч нягтруулгын төхөөрөмж ашиглан аймгийн холбооны сувгаар мэдээллийг дамжуулан ажиллаж байсан. 2004 оноос эхлэн сансарын холбооны “VSAT”-н нэгдсэн сүлжээг ашиглан ус цаг уур орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, дамжуулан ажиллаж байсан бөгөөд, 2014 онд интернетийн өндөр хурдны шилэн кабельд холбогдон мэдээлэл хүлээн авч, дамжуулан ажиллаж байна.
Урьдчилан мэдээлэх Товчоо: Урьдчилан мэдээлэх товчоо нь анх 1983 оны 12-р сард урьдчилан мэдээлэх хэсэг нэртэй байгуулагдаж цаг уурын нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс дамжуулж буй бүх төрлийн зураг мэдээг хэрэглэж орон нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагуудад болон иргэний агаарын тээвэрт шаардлагатай цаг уурын төрөл бүрийн урьдчилсан мэдээгээр үйлчилж байна. Бүх төрлийн урьдчилсан мэдээг web сайтад тавьж байна. 2010 оноос эхлэн сумуудын мэдээг сум сумаар нь 5 хоногоор гаргаж үйлчилж байна.
Мэдээллийн сан: 2004 онд мэдээллийн дэд сангийн зохицуулагчийн орон тоо бий болж ус цаг уур орчны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, сангийн мэдээллээр байгууллага иргэдэд үйлчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 1975 оноос хойших 8 хугацааны элемент, үзэгдлийн мэдээллүүд тоон хэлбэрээр сан үүсгэн хадгалж байна.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх салбар: 2008 онд “цаг агаарт нөлөөлөх туршилт үйлдвэрлэлт” нэртэй байгуулагдаж, одоо зэвсгийн инженер 1, Радарын инженер 1, Техникийн инженер 1 бусад мэргэжлийн инженерүүдтэй хамтран ажиллаж байна. 2008 онд 724 XD цаг уурын хөдөлгөөнт радар, хур тунадас нэмэгдүүлэх RVG-1 загварын газрын генератор зэрэг техникуудыг ашиглан аймгийн хэмжээнд хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Хэмжил зүй, цаг уурын автомат багаж төхөөрмж: Анх цаг уурын багаж тоног төхөөрөмж нь хуучнаар ЗХУлсад үйлдвэрдлэгдсэн багаж тоног төхөөрөмж ашиглаж байгаад 2004 оноос эхлэн технологийн шинэчлэл хийж Япон улсад үйлдвэрлэгдсэн цаг уурын автомат СК-4100, 2008 онд БНХАУлсаас СAMS-620, 2011-2012 онд AWS-330, 2014 онд AWS-310, нарны цацраг судлалын AWS-310R маркийн автомат станцууд, Хөрсний гүний чийг хэмжигч автомат багаж, Агаарын чанарын хяналт шинжилгээнд агаар дахь мөнгөн ус, ус угаарын хий, тоос, тоосонцор тодорхойлогч анализотор, Хаягдал утааны хяналт шинжишээний багаж Тесто-376, Агаар дахь РМ10, РМ2.5, хэмжээний тоосыг хэмжиж чадах зөөврийн багаж, DUSTTrak мөнгөн усны уурыг хэмжигч зөөврийн багаж, 24 цагийн турш тасралтгүй агаар дахь нүүрсхүчлийн дутуу ислийг хэмжигч суурин ЕС-9830 станц, багажуудыг тус тус ашиглалтанд оруулан хэмжилт судалгааг хийж байна. Мөн шалгалт тохирууллагын ажилтныг 2 жилд нэг удаа сургалтанд хамруулан шалгалт тохируулагын ажилтны эрх олгож байна. Шалгалтын чийг температур хэмжигч, даралт хэмжигч, газардуулага хэмжигч ажлын этолан багажаар хангаж хэмжилтийн багажийн шалгалт тохируулгыг хийж байна.
2. УС, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС: 2013 онд орчны хэлтэс, 2015 онд Ус орчны шинжилгээний хэлтэс нэртэй байгуулагдаж хэлтсийн дарга М. Баярмаа, инженер Бахатбол, Жавзанпагма, Содномбалжир, техникч Отгонцэцэг, Сэлэнгэ, Байгалмаа, Ус судлалын харуулын 9 техникчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорилго нь: Монгол орны гадаргын ус, хот суурин газрын агаар, хөрсний чанар, цацрагийн түвгний өөрчлөлтийг шинэчлэн судлаж, үр дүнг мэдээлэх, бохирдолын эх үүсвэрүүдэд хяналт тавих, аж ахуй нэгу байгуулагын хүсэлтээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ өгөхөд оршино.
Ус судлалын хэсэг: 1944 онд онд анх Ховд Буянт харуулыг нээн ажиллуулж усны ажиглалтыг хийж эхэлсэн. Увс аймгийн цаг уурын товчооны ус судлалын салбарт харъяалагдаж байснаа 1990 оноос эхлэн Ховд аймгийн УЦУТовчоонд салбар болон нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ус судлалын 11 харуул ажиллаж хөтөлбөрт ажилд нь онолын болон техник шалгалтыг хийж мэдээллийн санд оруулахын зэрэгцээ усны харуулуудыг мэргэжлийн удирдлагаар ханган 1 инженер, 1 техникчтэй ажиллаж байна. Ус судлалын өдөр тутмын ажиглалтын мэдээ, усны урьдчилсан мэдээ, мэдээнүүдийн web сайтад тавьж байна. 2008 онд нэмж Мөнххайрхан Долоон нуур, Эрдэнэбүрэн Улаан амны ус судлалын харуул байгуулагдсан. 2009 оноос эхлэн усны биологийн шинжилгээ хийж эхэлсэн
БОШЛаборатори: Анх 1988 онд агаарын бохирдолтыг хянах харуул нэртэй байгуулагдаж, агаар ус хөрсний цацрагийн хэмжилт, агаарын тунадас тоосонцорын сорьц, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэлийн шинжилгээ хийж байгаад 2004 оноос эхлэн БОШЛаборатори болон өргөжиж, агаарын чанарыг хянах гадаргын усны бохирдолтын шинжилгээг хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэж байна. 1 инженер , 2 техникчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Агаарын чанарын мэдээг өдөр тутам web сайтад тавьж байна.
Мөстөл судлал: Мөстөл судлалын өртөө нь Цамбагарав, Мөнххайрхан уулын мөнх цасны хайлалтыг судлах зорилгоор 2009 онд байгуулагдсан 1 инженер, мөстөл судлалын 2 өртөөтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөстөл судлалын явцын талаар жилд нэг удаа мэдээ гаргаж web сайтад тавьж байна.
3. ЗАХИРГАА АЖ АХУЙН ХЭСЭГ: УЦУОШАЛбаны хөтөлбөрт ажлуудыг хийж гүйцэтгэхэд удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг хянаж зохицуулж үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Дарга, Ня-бо, нярав, 2 жолооч, гал ч гэсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөөгийн өртөө харуулууд нь: Ажиглалтын хөтөлбөрөөс хамаарч 8, 3 хугацааны ажиглалт, ус судлалын харуулууд 2 хугацааны ажиглалтуудыг хийж цаг агаарын үзэгдлийг тасралтгүй ажиглан бичиж уур амьсгалын мэдээллийн санг бүрдүүлэх, цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээг албанаас авч орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжид үйлчлэх, ХАА-н таримал болон бэлчээрийн ургамлын ажиглалт, орчны үзэгдэл зүйн ажиглалтуудыг хийж мэдээний үр дүнг дээд газар дамжуулах үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>