Tuesday , December 12 2017
Онцлох мэдээ

Даргын мэндчилгээ

IMG_0002

Үхрийн бөөр шиг алаг хэрнээ
Ихрийн сэтгэлтэй ард түмэнтэй
Холын цэнхэр Ховд нутгаас та бүхэндээ мэндчилж байна.

            Хүн төрөлхтөн бидний эх болсон дэлхийн уур амьсгал сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөх болсоныг бид бүхэн мэдээллийн бүхий л хэрэгсэл болон өөрсдийн бие махбодиороо мэдэрч байгаа билээ.
Энэ өөрчлөлт нь Гадаад далай тэнгисээс алслагдсан Азийн эх газрын төвд тал бүрээрээ өндөр уул, нуруугаар хүрээлэгдсэн далайн түвшинээс дээш мянга гаруй метр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс уур амьсгалтай манай нутагт ихээхэн мэдрэгдэж байгаа билээ. Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалын өргөрөгийн болон өндрийн бүслэл тодорхой илэрсэн явдал юм.
Ховд аймгийн нутагт өвс ургамалтай, ургамалгүй гадарга, нуур цөөрөм, гол мөрөн, уул нуруу, хотгор хөндий, тэгш тал, говь цөл алаглан орших учир уур амьсгалын өвөрмөц нөхцөлийг бүрдүүлэгч үндсэн шалтгаан нь болно. Нутгийн баруун хойд хэсгээрээ Алтайн уулстай, төв болон зүүн хойд хэсгээрээ Их нууруудын хотгорын нутаг, Алтайн уулсын өвөрөөр оршдог Алтайн өвөр говь гэсэн ерөнхий уур амьсгалын бүсчлэлтэй байдаг нь Ховд аймгийг уур амсгалын хэд хэдэн өөр төрлийн бүсчлэлд хуваан үзэх нөхцөл бий болж байдаг.
Энэхүү байгалийн бүс бүслүүрийн хувьд өөр өөр бүс, уур амьгалын мужлалд хамааарах, монгол орны баруун талд орших цаг агаарын урсгалын хувьд монгол орныхоо үүд болж оршдог сайн муу бүх л үзэгдэл Баянөлгий, Ховдоор эхэлдэг энэ нутагтаа та бүхнийг байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх, таатай нөхцөл бололцоог урьдчилан хэлж, ард иргэдийнхээ аюулгүй аж төрөх, энхийн манаанд Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны нийт 100 гаруй ажилтантай хамт олон бид өдөр шөнөгүй агаар тэнгэрээ манаж явна. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг байгууллага, хамт олон, нийт монголын ард түмэн та бүхэндээ эрүүл энх аз жаргалтай, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хувиасаа болон хамт олныхоо зүгээс хүсэн ерөөе

Дарга Д.Төрмөнх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>