Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэмийг баримтлах зорилгоор Аймгийн ИТХ-аас санаачилсан “Хариуцлагатай байя, Хамтдаа сэргийлье” аянд УЦУОШТ-ийн хамт олон нэгдэж өрхийн тогтсон орлогогүй 3 гэр бүлд эрүүл мэндийн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүнсний багцыг гардуулан өглөө. Мөн ил задгай худалдаа эрхлэгчид, такси үйлчилгээ үзүүлдэг иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нэг удаагийн маскаар үйлчилсэний зэрэгцээ сумдын 3 хоногийн урьдчилсан мэдээг халдвараас хамгаалах зөвлөмж бүхий видео хэлбэрт оруулан Ховд аймгийн бүх цахим хуудсуудаар нэвтрүүлэн аяны үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.
Дахин шалгана уу!
2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан
УЦУОШТӨВ-н хамт олон 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа хамт олноороо хэлэлцүүлэв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ ...