ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар)

     Ховд аймгийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар зудын эрсдэлийн зургийг 2020 оны зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглан боловсруулж /2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар/ зудын эрсдэлийн үнэлгээг хийхэд нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 хувьд нь их, 15 хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй гарсан.
Нэн их эрсдэлтэй: Цэцэг, Мөнххайрхан, Мөст сумууд орсон байна.
Их эрсдэлтэй: Ховд, Буянт, Дуут, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Алтай, Үенч сумууд орсон.
Түүнчлэн нийт нутгийн 70 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-10 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Дөргөн, Мянгад сумын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарахад өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг анхаарна уу.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

УЦУОШТөвөөс мэргэжил сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн нийт албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд ...